Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
"Тал нутгийн гэрэл" медиа үзэсгэлэнг "Чингис хаан" музейд нээлээ

БНСУ-ын медиа уран бүтээлч И Намын “Тал нутгийн гэрэл” нэртэй медиа үзэсгэлэн 2025 оны 6-р сарын 8-ны өдөр Чингис хаан Үндэсний музейн 9-р давхрын тусгай үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь “Улаанбаатар биенналь 2025” олон улсын арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд зургадугаар сарын 20-ыг дуустал үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн гол онцлог нь таван сонгодог уран зургийг дижитал орчинд дахин бүтээж, орчин үеийн соёл иргэншил, олон улсын түүх, соёлын агуулгатай уялдуулан шинэ урлагийн хэлээр амилуулсан явдал юм. Зургийн пиксел бүрт шинэ санаа, мэдрэмж шингэсэн бөгөөд технологи, уран сэтгэмжийн огтлолцлоор дамжуулан үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрэхүйц уран бүтээлийг толилуулж буйгаараа онцлог. 



Медиа урлагийн чиглэлээр мэргэшсэн уран бүтээлч И Нам нь 2016 оны Бусаны биеннальд Google-ийн Tilt Brush технологийг ашиглан виртуал реалити бүтээл туурвисан анхны солонгос уран бүтээлч юм. Тэрээр Бельги, Франц, Хятад, Катар, Сингапур, Их Британи, АНУ зэрэг олон оронд нийт 800 гаруй бие даасан болон хамтарсан үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан туршлагатай.

Үзэсгэлэнд багтсан “Солонгос ба Монголын туяа” нэртэй бүтээл нь хоёр орны байгаль, гэрэл, орчлонгийн талаарх үзэл санааг нэг л эх сурвалжаас цацрах нар, сарны туяагаар илэрхийлж, Монгол, Солонгосын уялдаа холбоог урлагийн хэлээр өгүүлжээ. Мөн “Эх нутаг” шүлгээс сэдэвлэн бүтээсэн бүтээл нь цаг хугацаа, орон зай, байгаль дэлхийн харилцан хамаарлыг дүрслэн үзүүлэхийг зорьжээ. 



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан