Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ

Монгол Улсын Их Хурлын даргын 114 дүгээр захирамжаар байгуулагдсан, Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг  эхний үр дүнгээ танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ажлын хэсгийг ахалсан бөгөөд боловсролын хүртээмж, сургалтын чанар, багшийн хүрэлцээ, менежментийн асуудлыг цогцоор нь судалсан юм. Тус судалгааны үр дүнд сургалтын чанарт нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлж, бодлогын түвшний шийдлийг боловсруулжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 214 мянган сурагч буюу нийт сурагчдын 29.5 хувь нь 40-өөс дээш хүүхэдтэй ангид суралцаж байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буйг онцолж, нэг анги дахь хүүхдийн тоог 40-аас хэтрүүлэхгүй байх, нэг сургуульд 1800-аас олон хүүхэд суралцуулахгүй байх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Судалгаагаар улсын хэмжээнд нийт 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатайгаас Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэг барихаар тусгасан нь бодит үр дүн болсон байна. 2025 оны төсөвт боловсролын хөрөнгө оруулалт тусгагдаагүй байсан нь энэ удаагийн өөрчлөлтийн ач холбогдлыг илтгэж байна.

Мөн сургуулийн барилга, тоног төхөөрөмж, лаборатори, гадна инженерийн дэд бүтэц зэрэг асуудлыг иж бүрнээр шийдэх, багшийн ажлын байрыг дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал ипотекийн зээлд хамруулах, мэргэжлээрээ ажиллаагүй багш нарыг татан оролцуулах зэргийг санал боловсруулжээ.

Ажлын хэсэг тайлан дүгнэлтээ нэгтгэн боловсруулж, 2025 оны хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахаар төлөвлөж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан