Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5565 болжээ “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо Долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг “Заан Жимни” авто машинаар байлна Метро төслийн хоёрдугаар шатны тендерийг 27 оролцогч дунд зарлана
Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 9 хоног баривчлах шийтгэл оноожээ

Хоёр иргэнд /Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт/ Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. 

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийтгэврийн огноо: 2025 оны 6 дугаар сарын 05-ныөдөр 
Шийтгэврийн дугаар: 2025/ЗШ/10775
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан зөрчилд холбогдуулан албадлагын арга хэмжээ авхуулж, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн, иргэн Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт холбогдох зөрчлийн 2510001983 дугаартай хэргийг тус шүүх 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлд заасан зөрчлийн үндсэн шинж нь зөрчилд холбогдогч олон нийтийн газар, орон байранд “хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, бусдын амгалан тайван байдал алдагдуулах, олон нийтийг үл хүндэтгэх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан...” үйлдэл, эс үйлдэхүй байхаар, мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн үндсэн шинж нь “хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” үйлдэл байхаар тус тус хуульчилсан.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх зөрчлийн 2510001983 дугаартай хэргийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэн дотор, цахим орчинд буюу олон нийтийн газар “хэрүүл маргаан үүсгэсэн”, “олон нийтийг үл хүндэтгэсэн”, харилцан нэгэндээ халдаж “хохирол учруулахгүйгээр зодсон” гэж үзэж, улмаар хуульд заасан зөрчлийн шинжийг хангасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар Д.Мөнх-Эрдэнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж 9 хоногийн хугацаагаар баривчлах, Ж.Энхжаргаланг мөн зүйл, заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн болно.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан