Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулахад чиглэсэн төслийг шалгаруулна

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 2025 оноос нэвтрүүлэх дэвшилтэт технологийн тэргүүлэх чиглэлийн төсөл, түүнд нийцсэн төсөл, арга хэмжээний саналын жагсаалтын төслийг ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 02 дугаар хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ.Өнгөрсөн жил буюу 2024 оны хувьд Зүрх, тархины судасны тогтолцооны эмгэг, хорт хавдар, гэмтэл, согог, зэргийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх тэргүүлэх чиглэл хэмээн зарласан. Эдгээрт нийцсэн 15 төслийг сонгон шалгаруулж байсан юм.Харин энэ жилийн хувьд тэргүүлэх чиглэлийг төв (Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв)-ийн түвшинд болон орон нутаг (БОЭТ, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг)-ийн түвшинд хэрэгжих 2 бүлэг болгожээ.Төвийн түвшинд 2025 оноос нэвтрүүлэх дэвшилтэт технологийн тэргүүлэх чиглэл нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэгийн тоог бууруулах зорилготой.

1. Эрхтэн шилжүүлэн суулгах (эдийн биобанк байгуулах);

2. Мэс заслын тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх;

3. Хавдрын бай эмчилгээ, судсан дотуурх мэс засал;

4. Төрөлхийн болон удамшлын эмгэг, генетикийн оношилгоо, эмчилгээ;

5. Хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх;

6. Хиймэл оюун ухааныг анагаахын оношилгоо, эмчилгээнд ашиглах зэргийг багтаажээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан