Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
ХСҮТ-д хоёр сар хүлээгддэг байсан туяа эмчилгээг хоёр хоногт авдаг боллоо

ХСҮТ-д хавдрын гол үйлчилгээнүүдийг хүлээгдэл чирэгдэлгүй болгох зорилт тавин ажиллаж туяа эмчилгээ, үйлчилгээг хүлээгдэлгүй болголоо.

Туяа эмчилгээ үйлчилгээг зөвхөн ХСҮТ-д авах иргэд өмнө нь 1-2 сар хүлээж авдаг байсан бол өнөөдрийн байдлаар 2 өдрийн дотор үйлчилгээгээ авдаг болсныг, үүнийг дагаад эмч нарын гүйцэтгэлийн санхүүжилтээр нэмэлт цалин нэмэгдсэн тухай ХСҮТ-ийн туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.Минжмаа танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд ХСҮТ-д үүсээд байгаа тусламж үйлчилгээний төвлөрлийг нэн тэргүүнд сааруулахад онцгой анхаарч өнөөдөр ХСҮТ-д зургаа дахь удаагаа ажиллаж байгаа бөгөөд хими бай эмчилгээний хүлээгдлийг арилгана хэмээн зарлав. Хими бай эмчилгээний хүлээгдлийг бууруулахдаа орон даяар хэрэгжүүлэх бөгөөд аймаг дүүргүүдийн эмнэлгүүд дээр тус үйлчилгээг үзүүлэх замаар иргэдэд ойртуулах юм. ХСҮТ-ийн захирал М.Адилсайханы хэлснээр “Хими бай эмчилгээний хүлээгдлийг бууруулах ажлыг хийхэд нэг сарын хугацаа хангалттай” гэлээ.

Өглөөний 10:00 цагаас эхлэн ХСҮТ-д эрүүл мэндийн сайдаар ахлуулсан баг ажиллан иргэд үйлчлүүлэгчдийн саналыг сонсож, цаг авах үйлчилгээний хэрэгжилт, гүйцэтгэлийн санхүүжилт, ЭМДС, 4 дүгээр эмнэлгийн барилга, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын нөхцөл байдал зэрэг олон асуудлын хүрээнд санал солилцон, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан