Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Сургуулийн насны дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд улаанбурхан өвчнөөр өвдөж байна

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаа. Сургуулийн насны дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд улаанбурхан өвчнөөр голлон өвдөж, товлолын дархлаажуулалтын нас хүрээгүй гэртээ байдаг дүү нартаа халдвар тарааж байна.

Улмаар дархлаажуулалтын нас хүрээгүй 0-8 сартай хүүхдүүд хүндээр өвчилж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар ягаан дэвтэр болон и-монголиагаар хүүхдийнхээ дархлаажуулалтад бүрэн хамрагдсан эсэхийг шалган, хамрагдсан эсэх нь тодорхойгүй бол харьяалал харгалзахгүй өрхийн эрүүл мэндийн төвүүд болон ХӨСҮТ-д хандаж нөхөн дархлаажуулалтад хамруулахыг уриалж байна.

ЗӨВЛӨМЖ

  • Элсэлтийн ерөнхий шалгалтын үед маск зүүх, гар ариутгагчаар хангах, анги танхимыг агааржуулах зэрэг Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг боловсролын байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавих;
  • Аймаг, Нийслэлийн Засаг даргын тамгын газар харьяа хүүхдийн зуслангийн бэлэн байдлыг хангах, улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдийг хамруулахгүй байх
  • Дархлаажуулалтад хамрагдсанаас хойш 14 хоног болсон хүүхдийг амраах зэрэг улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах;
  • Зуны амралтаар сурагчид орон нутагт зорчих хөдөлгөөн ихсэж, халдвар тархах эрсдэл нэмэгдэж буй тул аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтад хамрагдах талаар тогтмол мэдээлэл өгөх;

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан