Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “SheLeads” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр төрөл бүрийн төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд бизнесийн салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “SheLeads” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа.

Арга хэмжээнд нийт 450 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд уригдан оролцов.

Уг арга хэмжээний үеэр улс орны болон эдийн засгийн хөгжилд үзүүлэх эмэгтэйчүүдийн нөлөөлөл, оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн сургалт, илтгэлүүд тавигдахаас гадна амжилттай яваа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрийн сайн туршлага, түүхээсээ хуваалцаж, нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Илтгэлийг Голомт банкны мэргэжилтнүүд болон МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Б.Саруул, Salesforce LLC-ийн Бүтээгдэхүүн хариуцсан захирал М.Сувдмаа тэргүүтэй зочин илтгэгчид хүргэсэн юм. Арга хэмжээний үеэр үндсэн илтгэлээс гадна салбар хуралдаануудыг зохион байгуулсан бөгөөд энэ хэсэгт хүний нөөц, удирдлагын сэтгэлзүй, хувь хүний хөгжлийн сэдвээр салбар бүрийн мэргэжилтнүүд сонирхолтой илтгэлүүдийг хүргэлээ.

Нийт 8 илтгэгчид 3 салбар хуралдаанд хуваагдан илтгэлээ толилууллаа.

“Her stories” хэлэлцүүлэгт “Юргана Индастри” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам, “Наран трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал  Д.Удвал, Монгол Улсын Гавьяат Тамирчин О.Гүндэгмаа зэрэг салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүд панелистаар оролцож, бизнесээ өргөжүүлэхээр ажиллаж яваа зочдод маань өөрсдийн сайн туршлага, өсөлтийн түүхээсээ харамгүй хуваалцаж, нээлттэй ярилцсан юм.

Арга хэмжээний зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

Мөн энэ үеэр Голомт банк бизнес эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан “She stars” чиглүүлэх хөтөлбөрийг эхлүүлж буйгаа албан ёсоор зарлаж, тус хөтөлбөрийн менторуудыг алдаршуулан хөтөлбөрийн цомыг гардуулж өгсөн нь онцлох үйл явдал байлаа.

Жендэрийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа удирдах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Голомт банк цаашид эмэгтэй бизнес эрхлэгчдийг үргэлжлүүлэн дэмжиж, тэдэнд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхээс гадна бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэхэд нь туслах олон төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан