Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Дархан бэр, Уран бэрээр өргөмжлөх нь Үндсэн хууль болон хүний эрхийг зөрчиж байгааг анхааруулав

“Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөх зэрэг хүйсэд суурилсан алагчлалын агуулга, нөлөөлөл бүхий санаачилга, арга хэмжээг төрийн бүх шатны байгууллага зохион байгуулах, биечлэн болон төлөөлөн оролцох, төсвийн санхүүжилтийг бүрэн болон хэсэгчлэн зарцуулах зэргээр аливаа байдлаар санаачлах, хамтрах, дэмжихээс татгалзах, чиглэлээр 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан "Жендэрийн үндэсний шинжээчийн бүлгийн дүгнэлт”-ийг аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүргийн засаг дарга, жендэрийн салбар хорооны дарга нарт 2025.05.27-ны өдрийн 136 тоот албан бичгээр дахин хүргүүлж ажиллажээ.

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанд дээрх агуулга, нөлөөлөл бүхий үйл ажиллагааг зарим төрийн болон төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд дараах үйл ажиллагааг Жендэрийн салбар зөвлөл, хороо авч хэрэгжүүлэхийг чиглэл болголоо.

“Дархан бэр” өргөмжлөх түүнтэй төстэй бусад арга хэмжээ нь Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Олон Улсын гэрээ конвенцид заасан хүний эрхийг зөрчиж байгаа талаарх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн дүгнэлтийг харьяалах нутаг дэвсгэрийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон бүх шатны төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад хүргүүлэх;

Жендэрийн үндэсний хорооны албан ёсны цахим хуудаст (https://www.ncge.gov.mn) байрших жендэрийн цахим (тест) сургалтад төрийн бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтан болон албан хаагчдыг хамруулах, шаардлагатай тохиолдолд танхимын сургалт зохион байгуулах;

Байгууллагын албан ёсны цахим хуудас болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уг дүгнэлтийг олон нийтэд сурталчлан таниулах.

 

 Эх сурвалж: Жендэрийн Үндэсний Хороо 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан