Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо

Тээвэр, логистикийн нэгдсэн төвийг Хүннү хотод шинээр барих ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН, холбоодтой санал солилцох уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж буй.

Тухайлбал, өмнө нь нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг үйлдвэр, терминал, тээвэр логистикийн үйл ажиллагаа, хүнс худалдаа үйлчилгээний ААН-үүдтэй тус тус уулзалт зохион байгуулж үйл ажиллагаатай танилцсан.

Харин өнөөдөр барилгын материал, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. 

Энэ үеэр Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Улаанбаатар хотод 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнд дагуул хотуудыг байгуулах төсөл багтаж, үүний бэлтгэл ажил эхлээд явж байна. Хүннү хотын хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийн нэг нь тээвэр логистикийн төвийг байгуулах юм. Энэ хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын ажил сарын өмнөөс эхэлсэн. Иймд шинэ хотын бүтээн байгуулалтад ААН-үүдтэй хамтран барилгын материалын ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг цогцоор нь төлөвлөх шаардлагатай. Шинэ бүтээн байгуулалтыг төр дангаараа хийх боломжгүй учир төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэ хот тосгон, том төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр барилгын материал, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал солилцон ярилцлаа” гэв.

“Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Батсүх “Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй томоохон мега төслүүдийг барилгын материалаар хангах шаардлага гарч байгаа. Эдгээр томоохон томоохон төсөл хөтөлбөрүүдийн барилгын материалд одоо байгаа эрэлт хэрэгцээнээс 2-3 дахин ихэснэ. Иймд барилгын материалынхаа 70 хувийг импортоор хангадаг манай улсын хувьд томоохон төслүүдээ явуулахад тээвэр логистикийн асуудал саатах эрсдэлтэй. Ийм учраас бид нийслэл болон Хүннү хоттойгоо хамтраад барилгын материалын логистикийн төвийг байгуулах асуудлаар Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Барилгын Ханган нийлүүлэгчдийн Зөвлөл холбоод хамтран санал бодлоо солилцож, шийдлийг ярилцаж байна” гэлээ. 

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд одоогийн суурьшлыг задлах дагуул хотын төлөвлөлтийг тусгасан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хотод тээвэр логистикийн бүсийг бий болгох нь олон давуу талтайг тус салбарынхан хэлж байлаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан