ЗГ: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Ахмадууд сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 86 хувийн гүйцэтгэлтэй байна
ТБХ:Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Засгийн газар хуралдаж байна
Сүүлийн дөрвөн жилд цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой 985 осол бүртгэгджээ
“Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно
Өнөөдөр Засгийн газар хуралдана
0-17 насны хүүхдийн дунд шүд цооролт 78 хувийг эзэлж байна
“Жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний судалгаа - 2026” уулзалт боллоо
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
Сүүлийн өдрүүдэд Засгийн газар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас Тайваньд суух төлөөлөгчөөр томилох асуудлыг хэлэлцэж буй нь олон нийтийн дунд хүчтэй эсэргүүцэл дагуулж байна.Хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж байсан түүхтэй этгээдийг дипломат албанд томилох гэж буй нь олон иргэний бухимдлыг төрүүлж байгаа юм. Томилгооны талаарх мэдээлэл олон нийтэд ил болсны дараа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт нэр холбогдож, эрүүдэн шүүлтэд өртөж байсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат энэ томилгоог эсэргүүцэж, “Эрүүдэн шүүгч Б.Хурц монголчуудын аюулгүй байдалд дахин аюул учруулж болзошгүй. [...] Тэр олон гэмт хэрэгт холбогдсон хүн” хэмээн мэдэгдэл хийжээ. Нийгмийн сүлжээнд ч уг томилгоог эсэргүүцсэн байр суурь өргөн хүрээнд илэрхийлэгдэж, “Яагаад заавал энэ хүнээр улс орноо төлөөлүүлэх ёстой гэж?”, “Нэр хүндтэй, ёс зүйтэй өөр хүн байхгүй гэж үү?”, “БНСУ-д хүлээж авахаас татгалзсан хүнийг Тайванд илгээж байгаад ичмээр байна” зэрэг шүүмжлэл гарчээ. Иргэний нийгмийн “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллага албан мэдэгдэл гаргаж, Засгийн газрыг уг томилгоог дахин нягталж үзэхийг уриалаад, дипломат төлөөлөгч нь ёс зүйн хувьд маргаангүй, олон улсын тавцанд нэр хүндтэй байх шаардлагатайг онцолжээ. Түүнчлэн энэхүү томилгоо Монгол Улсын олон улсын имижид сөрөг нөлөө үзүүлж, Тайванийн талын итгэлийг бууруулах эрсдэлтэйг анхааруулсан байна. Олон нийтийн хүчтэй эсэргүүцэл нь Б.Хурцын өнгөрсөн хугацаанд үйлдсэн үйл ажиллагаатай холбоотой. Түүнийг өмнө нь хоёр ч удаа БНСУ-д Элчин сайдаар томилох оролдлого хийсэн ч Солонгосын тал хүлээн авахаас татгалзсан байдаг. Энэ нь Монголын дипломат түүхэнд ховор тохиолдол бөгөөд олон улсын зүгээс түүнд итгэл хүлээлгэх боломжгүйг илтгэнэ. Мэдээллийн дагуу, БНСУ-ын тал түүний “хувийн зан чанартай холбоотой асуудал”-аас шалтгаалж хүлээн авахаас татгалзсан бөгөөд энэ нь түүний ТЕГ-д ажиллаж байсан үеийн үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг. Б.Хурц нь Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллах хугацаандаа хүний эрхийг олон удаа зөрчсөн хэмээн буруутгагдаж байсан. Хуучин ажилтнууд болон хүний эрхийн идэвхтнүүдийн мэдээлснээр, түүний удирдлага дор сэжигтнүүдийг эрүүдэн шүүх, хүч хэрэглэн байцаах үйлдлүүд нийтлэг байжээ. 2018 онд нэгэн төрийн бус байгууллагын тайланд, түүний удирдлагын үед байцаалтын явцад гурван хүн ноцтой гэмтэл авч, тэдгээрийн нэг нь нас барсан тухай дурдсан байдаг. Эдгээр асуудал одоогоор шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй ч олон улсын байгууллагууд түүнийг "анхааралтай ажиглах шаардлагатай этгээд" хэмээн тодорхойлсон. Мөн түүнийг хэд хэдэн аллагын хэрэгт нэр холбогдсон хэмээн мэдээлэгддэг. 2020 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар түүнийг эрүүдэн шүүсэн хэмээн мэдүүлж, анхан шатны шүүхээс Б.Хурцад 3 жилийн хорих ял оноосон байдаг. Бизнесийн хүрээнд ч түүнтэй холбоотой ноцтой маргаанууд гарсаар ирсэн. Зарим бизнес эрхлэгчид түүнийг ТЕГ-ын нөөц бололцоо, холбоо сүлбээг ашиглан гэр бүлийнхээ бизнесийн ашиг сонирхлыг дэмжсэн гэж мэдүүлсэн. Түүнчлэн тэрээр ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа 50 сая төгрөгийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, авлига авсан, УИХ-ын гишүүдийг хууль бусаар мөрдсөн гэх зэрэг зөрчилд холбогдож байсан. 2007 онд Орос иргэдийн мэдэлд байсан газрыг Хятад иргэдэд 5 сая ам.доллараар зарсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байв. Б.Хурцын намтар нь хүний эрхийн зөрчил, авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэх асуудлуудаар дүүрэн бөгөөд тэрээр хэд хэдэн удаа хуулийн байгууллагад шалгагдаж, ял шийтгүүлж байсан. Ийм байхад түүнийг дахин өндөр албан тушаалд томилж буй Засгийн газрын шийдвэр нь олон нийтийн дунд бухимдал, төрийн эсрэг шүүмжлэлийг дагуулж байна. Дипломат томилгоо бол хариуцлагатай, олон нийтийн дэмжлэг шаардсан чухал асуудал юм. Энэ нь хоёр улсын харилцаанаас гадна Монгол Улсын нэр хүнд, олон улсын тавцанд эзлэх байр суурьтай холбоотой. Б.Хурцын маргаантай түүх нь дотоод, гадаадын талуудын итгэлцэлд сөргөөр нөлөөлж болзошгүй тул уг томилгоог хүчээр хэрэгжүүлбэл Монгол Улсыг дипломат хувьд хүндрэлтэй байдалд оруулах эрсдэлтэй. Иймд Засгийн газар иргэдийн дуу хоолойг сонсож, дипломат албанд мэргэжлийн ур чадвартай, ёс зүйн хувьд үл маргаантай, Монгол Улсын эрх ашиг, нэр хүндийг хамгаалж чадах этгээдийг сонгон томилох шаардлагатай юм. Улс орны нэр хүндийг эргэлзээнд оруулж болзошгүй хүнийг дипломат албанд томилохоос зайлсхийх нь оновчтой алхам байх болно
Төлбөртэй мэдээлэл
0 Сэтгэгдэл