Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ сарын 29-нд эхэлнэ

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг ирэх 29-ны өдөр буюу пүрэв гарагт эхлүүлнэ. Тодруулбал, эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх юм.

Эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтыг газар зүйн байршлаар нь хэлбэл, 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд 4400 орчим айлын орон сууц барина. Ташрамд дуулгахад, 158 га талбайд нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Тухайлбал 6.7 км авто зам, цахилгаан холбооны 5.3 км шугам, дулаан хангамжийн 9.7 км шугам, ус хангамж, ариутгах татуургын 19.7 км шугам, 2.4 км үерийн усны хамгаалалтын далан суваг, 1000 метр куб усан сан, 3 гүүр, дулааны станц, мэдээлэл холбооны төв, бизнес, инкубатор сургалтын төв, дэд станц зэргийг байгуулж, 150, 240 хүүхдийн хоёр цэцэрлэг зэргийг ашиглалтад оруулаад байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан