Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхэллээ. Өнөөдөр 10 дахь жилдээ зохион байгуулж буй уг марафонд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцож байна. Олон улсын гүйлтэд  оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйнэ. Гэхдээ энэ жилийн хувьд 5 км, 21 км, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйж байна. Мөн спорт, урлагийн арга хэмжээ, эрүүл мэндийн болон хоолны үйлчилгээг иргэд өдөрлөгийн үеэр авах боломжтой. Үүнээс гадна энэ жил Улаанбаатар марафоны 10 жилийн ойг тохиолдуулан жил бүрийн онцлох зургуудаас түүвэрлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг талбайн том асрын чанх ард дэлгэх юм.

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийг нээж, хотын дарга Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн. Энэ жилийн хувьд марафоны 10 жилийн ой тохиож байгаа онцлогтой. Улаанбаатар марафоны 10 жилийн ойгоор нийслэлийн иргэд, хөдөө орон нутгийн оролцогчид, Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчдоос эхлээд олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид хүртэл 30 мянга орчим гүйгч оролцож байна. Мөн “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг “өдөрлөг”-ийн хэмжээнд өргөн зохион байгуулсан хоёр дахь жил нь 2025 он болж байгаа юм. “Улаанбаатар Марафон-2025” олон улсын гүйлтэд оролцогчдодоо спортын өндөр амжилт хүсэж, өсвөр, залуу үеийнхэн маань өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюуны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх гүйлтийн спортыг сонирхож, хичээллэхийг уриалъя” гэлээ.

Түүнчлэн марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлээд байгааг “Hipay” компаниас хариуцан 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна.

Энэ жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 450 залуус дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан