Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

2025 оны тавдугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндйигөөр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.


2025 оны тавдугаар сарын 23-наас 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 23-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 24-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан