Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Д.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай

МУ-ын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг 2026-2028 онд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатайг судалжээ. Энэ хүрээнд тус ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд ажиллаж, тухайн дүүргийн хороодын Засаг дарга болон сургуулийн захирлуудтай уулзаж, санал солилцлоо. 

 


Тодруулбал, энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, байршлын судалгааг танилцуулан, зорчилт хөдөлгөөнтэй холбоотой бодит мэдээллийг гаргаж, сургуулийн ачаалал болон шинээр барих сургуулийн байршлын талаар санал солилцсон юм.

 

 


Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийг зохицуулагч Д.Бадарсан “Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 150 ерөнхий боловсролын сургуульд 307 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Үүнээс анги дүүргэлтийн стандарт хэтэрсэн болон гурван ээлжээр хичээлдэг олон сургууль бий. Иймээс “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд зургаан дэд төвийг түшиглэн 23 сургууль, гэр хорооллын бүсэд 45, орон сууцны хорооллын бүсэд 16 буюу нийт 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай байгаа юм. Уг ажлыг хэрэгжүүлснээр сургуулийн хүртээмж нэмэгдэн, сургалтын чанар дээшлэхээс гадна зорчилт хөдөлгөөн багасах ач холбогдолтой” гэв.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр “2024-2025 оны хичээлийн жилд манай дүүрэгт төрийн өмчийн 29 сургууль, 71 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн нийт 19 хороонд сургууль байхгүй гэсэн тооцоолол гарсан. Үүнтэй холбоотойгоор 11 байршилд сургууль барихаар төлөвлөсөн. Ингэснээр дүүргийн хэмжээнд сургуулийн хүртээмж стандарт түвшинд хүрэх юм. Энэхүү төлөвлөсөн байршилд сургууль, цэцэрлэгийн барилгын ажил шийдэгдвэл дүүргийн зүгээс газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлнэ” гэлээ.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан