Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Голомт банк хүүхэд, залуусын сайн дурын ажлыг дэмжих хөтөлбөр эхлүүллээ

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк эх орны ирээдүй болсон хүүхэд, залуусыг сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход уриалах, тэднийг дэмжих зорилгоор “Volunteer” буюу сайн дурын хөтөлбөрийг зохион байгуулж эхэллээ. Хөтөлбөрийн эхний арга хэмжээг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгоор “Eco volunteer” сэдвийн хүрээнд зохион байгуулж, Голомт банкны ажилтнуудын хүүхдүүд хамрагдлаа.

Голомт банк ажилтнуудынхаа гэр бүл, үр хүүхдийн сайн сайхан байдалд анхааран  “Good vibes” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаад орчны бохирдлыг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулахын ач холбогдлыг таниулахаар энэхүү сайн дурын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулсан юм. Хүүхдүүд Туул голын ай сав Хөлийн голын 1 км орчмын бохирдол ихтэй бүсэд 1 тонн орчим хог хаягдал цэвэрлэсэн бөгөөд банкны зүгээс талархал илэрхийлж, "Eco volunteer" сертификат олголоо.

Сайн дурын ажилд хүүхдүүд оролцсоноор төрөл бүрийн ажлын туршлагатай болж, тухайн орчинд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ ирээдүйд сайн их, дээд сургууль, ажилд орох боломжийг өөртөө бүрдүүлдэг. Цаашид банк дунд болон ахлах ангийн сурагчдад зориулан сайн дурын ажилтны хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж, сайн дурын үйл ажиллагааг дэмжих юм.

Энэхүү хөтөлбөрт идэвхтэй хамрагдсан хүүхдүүд болон хүүхдүүдээ оролцуулсан ажилтнууддаа талархал илэрхийлье.

 

Сайн сайхныг санхүүжүүлнэ

 

1 Сэтгэгдэл
Unlock the future of productivity and creativity with https://keys-shop.in/ — your go-to hub for premium software and AI tools at unbeatable prices. Supercharge your workflow with the latest Windows 11 Pro, Office 2024, and the full Adobe Master Collection 2024. Dive into the AI revolution with ChatGPT Plus (now available cheap and with exclusive lifetime deals), Perplexity, Claude 3, MidJourney, Blackbox AI, ElevenLabs AI voice tools, and more. Get lifetime access to essentials like Google Drive unlimited storage, Busuu lifetime, IPTV subscriptions, Canva Pro, CorelDRAW, Runway ML, Otter. ai, Super Grok, DeepL, VidIQ Boost, Rytr, Leonardo. ai, Jenni AI, Doodly Premium, GPTZero, SciSpace, Paperpal. ai, CursorAI, You. com, Elicit, Replit, GitHub Enterprise, and many others. With instant delivery, genuine licenses, and unbeatable offers, https://keys-shop.in/ helps you save more while unlocking more. Whether you're a creator, professional, student, or entrepreneur — the smartest tools in the game are just one click away!
Хамгийн их уншсан