Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хэвлэлийн хуудаснаас 27 жил салаагүй сэдэв: “С.Зоригийн хэрэг” нэртэй шинэ ном худалдаанд гарлаа

М.ЗҮЙР

“Зууны мэдээ” сонины нийтлэлүүдийн эмхэтгэл болох энэхүү ном нь 1998-2005 оныг хүртэлх хугацаанд С.Зоригийн хэргийн тухай хэвлэлийн хуудаснаа баримт болон үлдсэн бүх мэдээллийг багтаасан юм. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг нь Монголын ардчиллын түүхэнд, Монголын нийгэмд олон жилийн туршид хариу нэхсэн сэдвийн нэг хэвээр байсаар ирлээ.Энэ хэрэгтэй холбоотойгоор “Зууны мэдээ” сонин нь 1998 оноос хойш олон арван нийтлэл, сурвалжилга, баримтат материалуудыг цаг тухай бүрд нь нийтэлж иржээ.27 жилийн сонины хуудсыг эргүүлэн энэ бүхнийг хүн болгон үзэж судлах унших боломж байхгүй. Тиймээс нэгтгэн архивлах, нэг талаасаа судалгааны зориулалтаар ашиглагдахуйц, нөгөө талаасаа уншиж сонирхох гэсэн хэн бүхэнд хүртээмжтэй хэлбэрт оруулахыг зорьж ном болгосон нь энэ.Ингэснээр түүхэн үнэнийг эрэлхийлэх, хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэн, дараа дараа үеийнхэнд өмнө болсон явдлын талаар үзэж судлах эх сурвалж болгох ач холбогдолтой гэж үзсэн юм.Энэ ном бол тэр мэдээллүүдийн эмхэтгэл төдий биш, харин ч Монголын ардчилалд тулгарсан хамгийн том сорилтод сэтгүүл зүй хэрхэн хариу өгсөн; баримт, ярилцлага, өгүүлэл нийтлэлээр дамжуулан олон нийт юу хүлээж байсан; хэвлэл мэдээлэл шударга ёсны эрэлд хэрхэн оролцож байсан тухай баримтат түүхийн цогц бүрдэл гэж хэлж болно.Өнөөдөр, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн үнэн бүрэн гүйцэд илрээгүй хэвээр байна. Хэрэг шийдэгдээгүй бол түүх ч дуусдаггүй. Харин түүнийг мартах нь хамгийн аюултай. Энэ ном бол мартахгүй байх, бас дахин асуух, дахин эргэцүүлэх, цаашид дахин ийм зүйл бүү давтагдаасай гэсэн нийтлэг хүсэл, ухамсрын илэрхийлэл болж байгаагаараа онцлог.

“Зууны мэдээ” сонин нь нийтлэлийн бодлогодоо “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” гэж тодорхойлсон билээ.

ЭХ сурвалж: zms.mn

3 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin
Хамгийн их уншсан