Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Veiled musician шоу нэвтрүүлгийн бүртгэл дуусахад 7 хоног үлдлээ

Азийн шилдэг дуу хоолойг шалгаруулах БНСУ-ын SBS телевизийн бүтээл VEILED MUSICIAN шоу нэвтрүүлгийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна.  Энэ шоуны бүртгэл ирэх тавдугаар сарын 20 хүртэл явагдах бөгөөд бүртгэл дуусахад 7 хоног үлджээ. Тус шоунд  14-өөс дээш насны поп, хип хоп, R&B, баллад урсгалаар дуулдаг залуус оролцох боломжтой.

Энэхүү VEILED MUSICIAN шоу нь таны царай зүс, гадаад үзэмжээр бус зөвхөн дуу хоолойг сонсож шалгаруулах бөгөөд "хөшигний ард" дуулагдахаараа онцлогтой юм.

Шоуны шилдэг гурван оролцогч БНСУ-д зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй.

Тус шоу нэвтрүүлэг нь Солонгос улсдаа 3 дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Япон, Филиппин, Камбож, Вьетнам, Лаос, Солонгос, Хятад, Тайланд, Малайз, Сингапур, Мьянмар, Индонез, Монгол зэрэг Азийн 13 оронд онцгой эрхийн дагуу зохион байгуулагдаж байна. Улс бүр өөрийн орноос 3 ялагчийг тодруулж БНСУ-д зохион байгуулах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болох бөгөөд тус тэмцээнд оролцох бүх зардлыг МҮОНРТ бүрэн хариуцах аж.

Та оролцохыг хүсвэл veiledmusician@mnb.mn хаяг руу өөрийн товч танилцуулга болон 90 секундын дуулж байгаа бичлэгээ илгээж бүртгүүлээрэй.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан