Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Гадаадын 37 иргэнийг албадан гаргалаа

Өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд хууль тогтоомж зөрчсөн 7 улсын 37 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа.

Албадан гаргасан иргэдийг улсаар нь ангилбал:

  • БНХАУ-ын 19 иргэн,
  • ОХУ-ын 12 иргэн,
  • БНСУ-ын 2 иргэн,
  • бусад улсын 4 иргэн байна.

Эдгээр иргэд нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, аялах зорилгоор орж ирээд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчил гаргасан нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Тухайлбал, Түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 12.7 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг илрүүлж, албадан гаргав.

Мөн албадан гаргасан иргэдийн дийлэнх хувийг эзэлж буй БНХАУ-ын иргэд нь аяллын зорилготой К2 ангиллын цахим виз ашиглан хөдөлмөр эрхлэх зөрчил гаргасан бол ОХУ-ын иргэд нь хоёр улсын хэлэлцээрийн дагуу визгүй зорчих нөхцөлийн дагуу визгүй орж ирээд шашны үйл ажиллагаа явуулж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчил гаргасан байна.  

Иймд дээрх иргэдэд Зөрчлийн тухайн хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчлөөс хамааран 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

Гадаадын иргэн, харьяатын газраас жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд аяллын визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнесийн болон хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглахгүй байх, уригч аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар ажиллуулахгүй байхыг зөвлөж, анхааруулга мэдээллийг удаа дараа хүргэж байгаа хэдий ч дээрх төрлийн зөрчил буурахгүй байна.  

Цаашид хяналт шалгалтын ажиллагааг улам чангатгаж, хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг ГИХГ-аас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан