Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест ууланд Монголын уулчин, ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг нар авиралт хийж байна. Тэд өндрийн кемпүүд байгуулагдаж, олс тавигдах хугацаанд өндрийн бэлтгэлээ базааж байгаа бөгөөд Эверестийн өмнөд хөтөлийн зам (Балба талаас)-аар авирч байгаа юм.

Дэлхийн зулайд өмнө нь манай улсаас гавьяат тамирчин

  • Г.Өсөхбаяр (2005 онд),
  • Б.Гангаамаа (2011 онд),
  • ОУХМ С.Бат-Эрдэнэ (2012 онд),
  • Л.Баярсайхан (2012 онд),
  • Гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд),
  • ОУХМ Ц.Цогзолмаа (2012 онд),
  • Ж.Бямбасүрэн (2018 онд),
  • Б.Гантулга (2022 онд),
  • О.Золбоохүү (2023 онд),
  • С.Ганхүү (2023 онд),
  •  Ц.Гэрэлт-Од (2023 онд),
  • Ц.Анхбаяр (2023 онд) нар амжилттай авиран эсэн мэнд буусан. Харин  Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар (2024 онд) Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтай нь нас барсан.

Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) анх мөрөө гарсанаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилд мөрөө гаргасан анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа билээ.

Тэгвэл энэ цаг үед ОУХМ Ч.Ариунзул дэлхийн тав дахь ноён оргил Макалу 8485 метр ууланд авирч байгаа бол дэд мастер Ж.Ганбаяр Пакистан улсад орших дэлхийн ес дэх ноён оргил Нанга Парбат 8126 метр ууланд авирахаар бэлтгэлээ базааж байна.

Дэлхийн 8000 метрийн өндөртэй 14 оргилын есөн оргилд нь амжилттай гарсан Монголын анхдагч уулчид

  • Эверест 8848 метр ууланд МУГТ,ОУХМ Г.Өсөхбаяр
  • К-2 8611 метр ууланд МУГТ, ОУХМ Б.Гангаамаа
  • Канченжунга 8586 метр ууланд ОУХМ Ч.Ариунзул
  • Лхоце 8516 метр ууланд ОУХМ Ж.Бямбасүрэн
  • Макалу 8463 метр ууланд ОУХМ А.Баттогтох
  • Чо-Оюу 8201 метр ОУХМ Л.Баярсайхан
  • Манаслу 8163 метр ууланд Б.Батболд
  • Гашербрум-2 8035 метр ууланд Ц.Алтансүх
  • Шиши Пангама 8027 метр ууланд ОУХМ Ө.Батманлай

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан