БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
Хүүхэд багачуудыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм, мэдлэгийн дадал болгох зорилгоор жил бүр “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулагддаг. Энэ жилийн тэмцээн дүүргийн төрийн өмчийн 23 цэцэрлэгийн хүүхэд багачууд ур чадвараа сорин өрсөлдлөө. Тус тэмцээнийг Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, Замын цагдаагийн хэлтэс хамтран зохион байгуулсан юм. Тэмцээний удирдамжид заасан даалгавар, сорилын нийлбэр дүнгээр
- I байрт 234-р цэцэрлэг
- II байр 25-р цэцэрлэг
- III байрт 135-р цэцэрлэг
- Тусгай байрт 143-р цэцэрлэг шалгарч, тэмцээнд оролцсон хүүхэд бүрт гарын бэлэг гардуулан, шавь нараа хамгийн сайн бэлтгэсэн шилдэг зургаан багшийг мөнгөн шагналаар шагнажээ.

0 Сэтгэгдэл

























