Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Цэргийн бүжигчид “Гоцлол бүжигчдийн улсын II уралдаан”-нд амжилттай оролцжээ

Монголын бүжгийн урлагт "Цэргийн бүжиг" хэмээх хүчирхэг урсгалыг бий болгож, эгнээнээсээ олон арван алдартан, гавьяатуудыг төрүүлсэн ЦДБЭЧ-ын бүжигчид уран бүтээлийн амжилт дүүрэн байна.Монгол Улсын Ардын багш, гавьяат жүжигчин, профессор Гарамын Долгорсүрэнгийн нэрэмжит Гоцлол бүжигчдийн улсын II уралдаан-нд тус чуулгаас  найман бүжигчин оролцсоноос бүжигчин, дэд ахлагч А.Эрдэнэбаяр "Эрэгтэй бүжигчдийн төрөл"-д Тэргүүн байр, бүжигчин Б.Уянгатөгөлдөр "Эмэгтэй бүжигчдийн төрөл"-д ТЭРГҮҮН БАЙР-ын шагналыг тус тус хүртэж, бүжигчин С.Хонгорзул, Б.Саранцэцэг нар шагналт байр эзэлсэн сайхан амжилтыг үзүүллээ.

Тэртээх 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын Хувьсгалт Цэргийн дуу танцны ансамблийн бүжигчин байлдагч Ц.Сэвжид (БНМАУ-ын Ардын жүжигчин, ХХ зууны манлай бүжиг дэглээч) тэргүүтэй цэргийн бүжигчдийн ажил үйлс, алдар сууг үргэлжлүүлсэн манай хамт олон бахархалт түүхээ бас нэгэн сайхан амжилтаар бататгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан