Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банк Харилцагч төвтэй үйлчилгээг харилцагчдадаа хүртээмжтэй хүргэхээр салбар, нэгжийнхээ тоог тасралтгүй нэмэгдүүлж байгаа билээ. 2024 онд гэхэд л Улаанбаатар болон орон нутагт нийт 5 салбарыг амжилттай нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бол энэ жил ч мөн салбарынхаа тоог нэмэгдүүлж, хэд хэдэн салбарыг шинээр нээхээр төлөвлөөд байна.Энэ хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай дүүргүүдийн нэг Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Шинэ Улаанбаатар Драгон Терминал”-д өөрийн салбараа албан ёсоор нээж,харилцагчдадаа илүү ойртлоо.Олон улсын стандартад нийцсэн анхны зорчигч, тээврийн төв болох Шинэ Улаанбаатар Драгон Терминалд Голомт банкны салбар ийнхүү үүд хаалгаа нээснээр баруун бүсийн аймгууд болон улс хооронд зорчих зорчигч, үйлчлүүлэгчид болон тус төвд үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгчид Голомт банкны үйлчилгээг илүү ойроос авах боломж бүрдэж буй юм.Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд:

Голомт банк Монгол орон даяар салбар, тооцооны төвүүдийнхээ тоог нэмэгдүүлж, хүрээгээ амжилттай тэлж байна. Дижитал шилжилтийн нөлөөнд банкны үйлчилгээ мөн дагаад дижиталчлагдаж байгаа хэдий ч банк өөрөө хүн бүрд хүрч үйлчлэх шаардлагатай салбарын хувьдсалбараараа дамжуулан биет үйлчилгээг хүртээмжтэй хүргэх ач холбогдол байгааг мартаж болохгүй.

Харилцагч та шинэ салбарын байршил, холбогдох утас, цагийн хуваарьтай танилцахыг хүсвэл
ЭНД дарна уу.

1 Сэтгэгдэл
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa hovdiin shorongiin horidol devesger
Хамгийн их уншсан