Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ

"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг төв талбайд энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Өдөрлөгөөр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэр, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй техник технологиуд болон гэр, байшин сууцны дулааны алдагдлыг бууруулах бүх төрлийн шийдлүүдийг танилцуулж буй. Мөн энэ онд цахилгаан болон бүх төрлийн хийгээр халдаг зууханд шилжүүлэхээр төлөвлөсөн 51 мянга гаруй айл өрхийн төлөвлөлтийг танилцуулж байгаа юм.Мөн төрөөс үзүүлэх боломжтой хөнгөлөлт урамшуулал болон ногоон зээлийн мэдээллийг авах боломжтой. Өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн инженер, техникийн ажилтан, ногоон зээлийг дэмжигч банк санхүү, даатгалын газрын төлөөллүүд оролцож байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан