БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Монгол бичгийн улсын XIX дэх удаагийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Монгол бичгийн улсын XIX дэх удаагийн олимпиадын гурвын даваа дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МУБИС-ийн хичээлийн байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Олимпиадын гурвын даваанд аймаг, дүүргээс шалгарсан нийт 29 багш, 22 суралцагч оролцон ур чадвараа сорин өрсөлдсөн. Олимпиадыг ганцаарчилсан болон анги (баг)-ийн гэсэн хоёр ангиллаар, хичээнгүй бичиг, хурдан уншлага, зохион бичлэг гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан. Олимпиадын гурвын даваанд VI-XII ангийн нийт 5730 сурагч эчнээгээр оролцсон.
Багшийн ангилалд
- Тэргүүн байрт Баянхонгор аймгийн ЕБ-ын Номундалай сургуулийн багш С.Хандаамаа
- Дэд байрт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн багш Д.Пүрэвдорж
- Гутгаар байрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулийн багш М.Ганбагана
Тусгай байрт
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын Гүнзгий сургуулийн багш Ш.Амарбат,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн Шинэ Монгол сургуулийн багш Б.Алтанзул нар тусгай байрын диплом, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнуулав.
Сурагчийн ангилалд

- Тэргүүн байрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн 12а ангийн сурагч Ө.Март
- Дэд байрт нийслэлийн Хан-Уул дүүргийн ШМХФ сургуулийн 12б ангийн сурагч Г.Биндэрьяа
- Гутгаар байрт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч М.Болдмаа
Тусгай байрт
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин ЕБС-ийн 12г ангийн сурагч А.Ууганжаргал,
- Булган аймгийн Булган сумын 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Г.Амин-Эрдэнэ,
- Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ЕБС-ийн 12б ангийн сурагч Ч.Мягмарнаран,
- Баянхонгор аймгийн ЕБ-ын Номундалай сургуулийн 12а ангийн сурагч Т.Хуланнар нар тусгай байрын диплом, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр тус тус шагнуулав.
0 Сэтгэгдэл

























