Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
“МОНГОЛ ДАРХНЫ УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” АНХДУГААР ЧУУЛГАНААР ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ХҮРЭЭНД 3 САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүүлийн жилүүдэд уран дархны урлагтай холбоотой эрх зүйн зохицуулалт дутуу, харилцан уялдаагүй, зөрчилтэй байдлаас үүдэн уран дархчууд залуу халаагүй болох, хэдэн мянганы түүхтэй Монгол уран дархны урлаг мартагдах аюул ойрхон буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх анхааралдаа авч, уран дархны “Түмэн эрдэнэс” холбооны санаачлагчаар “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулганыг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төрийн ордны Их Монгол танхимд Ерөнхийлөгчийн тамгын газар,  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт метал, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо хамтран зохион байгууллаа.

Чуулганы хүрээнд тулгамдаж буй асуудлуудаар 3 салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг 1: “Монгол дархны тогтвортой хөгжил ба эрх зүйн асуудал” тухай

Модератор:

С.Жавхланбаатар (Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга)

Панелист:

Н.Жамъянхүү (Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга)

Г.Энхмөнх (Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга)

Д.Ренчиндорж (Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга)

Ж.Ариунболд (Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга)

Г.Энхбат (Соёлын өвийн үндэсний төвийн захирал)

Ж.Эрхэмтөгс (Соёл, урлагийн их сургуулийн дэд захирал)

 

Хэлэлцүүлэг 2: “Монгол уран дархан ба санхүүгийн зах зээл” тухай

Модератор:

 С.Оюунбилэг (Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга)

Панелист:

 Я.Эрдэнэсайхан (Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга)

 Г.Элбэгсайхан (Оюуны өмчийн газрын дарга)

 Ч.Чимэдсүрэн (Татварын Ерөнхий газрын дарга)

 Б.Амарбаясгалан (Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга)

 Б.Галцэцэг (”Бүрэнсүх” ХХК-ийн захирал)

 

Хэлэлцүүлэг 3: “Монгол уран дархны түүхий эдийн хангамжийн зохицуулалт” тухай

Модератор:

 Д.Азбилэг (Үнэт метал, үнэт чулуу үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал)

Панелист:

 А.Энхжин (Монгол банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал)

 Н.Энхтуяа (Санхүүгийн зохицуулах хорооны Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрын дарга)

 С.Батбаатар (Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга)

 Ш.Ганхуяг (Ашигт малтмал, газрын тосны газрын дарга)

 Д.Пүрэвсүрэн (Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” холбооны тэргүүн)

 

Уран дархны уламжлалт мэдлэг, арга ухааныг хадгалж хамгаалах, орчин үеийн дэвшилтэт технологид суурилан олон талт хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой тус чуулганаар хэлэлцүүлгийг зохион байгуулж, салбар дундын бодлогын цогц шийдлийг дэвшүүлж, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, өвлөн уламжлагч иргэдийн хамтын оролцоог тодорхойлохоос гадна хөгжлийн олон талт санаачилгыг тоймлон хэлэлцлээ.Чуулганаас уран дархны уламжлалт мэдлэг, арга ухааныг хамгаалах, хөгжүүлэх, хууль эрх зүйн орчны уялдааг сайжруулахад чиглэсэн зөвлөмжийг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан, оролцогч талуудад уламжлахаар шийдвэрлэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан