П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй
Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо
Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ
Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ
ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна
Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурал 2025 оны 04-р сарын 28-ний өдөр болж, Монголбанкны Мөнгөний бодлогын газар, Судалгаа, статистикийн газрын чиг үүрэг, зорилго, бүтэц бүрэлдэхүүн болон үйл ажиллагаатай танилцлаа.Мөнгөний бодлогын газрын үйл ажиллагаа, жилийн ажлын мөчлөг, 2013-2018 онд хөгжүүлж нэвтрүүлсэн “Төсөөлөл, бодлогын шинжилгээний систем”, түүний бүрдэл хэсгүүд, тус системд уялдсан газрын дотоод бүтэц зохион байгуулалт, бодлогын шийдвэр гаргалтын давтамж, ашигладаг зарим загварууд болон цаашид тавьж буй зорилттoй нь танилцаж мэдээлэл сонcлоо. Энэ үеэр бодлогын шийдвэрийн нээлттэй, ил тод байдал хэрхэн хангагдаж байгаа тухай, тэдгээрийг олон нийтэд хэрхэн үр дүнтэй хүргэж байгаа тухай, мөн шийдвэрийн давтамж болон төрлүүд нь Олон улсын жишигт нийцтэй байгаа эсэx, цаашид тус газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад учирч буй хүндрэлүүд юу байгаа талаар асууж, харилцан нээлттэй санал солилцлоо. Судалгаа, статистикийн газрын тухайд эдийн засгийн суурь судалгаа, мөнгө, санхүү, гадаад сектор хийгээд Монголбанкны өгөгдөл цуглуулах тогтолцооны тасралтгүй, найдвартай байдлыг хариуцан ажиллаж ирсэн байна. Мөн Монголбанкны бусад газар нэгж албадын үйл ажиллагааг дэмжих зорилгоор төрөл бүрийн түүвэр судалгааг олон улсын жишигт нийцүүлэн хийx, гарсан зарим судалгааны үр дүнг “Монголбанкны судалгааны товхимол” болон олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлэx, мөнгө, санхүүгийн статистик мэдээллийг батлагдсан журам, аргачлал, олон улсын стандартын дагуу нэгтгэн боловсруулах, нийтэд түгээх зэргээр ажиллаж байгаатай танилцлаа. Тоон мэдээллийн чанарыг хэрхэн баталгаажуулж байгаа, мэдээлэл цуглуулах аргачлал, Үндэсний статистикийн хороо /ҮСX/ ба бусад холбогдох төрийн болон судалгааны байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг, их өгөгдлийг бий болгон ашиглах чиглэлд төлөвлөн хэрэгжүүлж буй онцлох зарим арга хэмжээнийх нь талаар гишүүд тодруулан мэдээлэл солилцлоо. Үүний дараа Монголбанкны 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн тухай, тайланг баталгаажуулсан хөндлөнгийн аудитын дүгнэлт, зөвлөмж мөн 2023 оны хөндлөнгийн аудитын зөвлөмжийн биелэлтийн талаар Монголбанкны Санхүү бүртгэлийн газар болон Дотоод аудитын газрын хийсэн мэдээлэлтэй танилцлаа. Хурлын төгсгөлд УИХ-ын 2003 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журам”-д тусгах нэмэлт өөрчлөлтийн эцсийн хувилбарыг Хяналтын зөвлөлийн гишүүний танилцуулснаар хүлээн авч, гишүүд өөрсдийн саналаа илэрхийлж, нэгтгээд ойрын хугацаанд холбогдох газарт хүргүүлэхээр тохирлоо.
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
2 Сэтгэгдэл
2025.05.08
2025.05.08