Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ

Хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад Дэлхийн шилдэг компаниудын өндөр технологийн эм, эмчилгээг нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй,  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сайн туршлага байдаг.Хорт хавдрын бай болон дархлаа  эмчилгээ Монгол Улсад нутагшиж олон зуун хүний амь насыг аварч, амьдрах хугацааг уртасгаж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд ЭМЯ, Швейцари улсын Хоффман Ла Рош компани, Керри Майнинг (Монгол) ХХК, Монос Трейд ХХК-ийн 4 талт Харилцан Ойлголцлын Санамж Бичгийн хүрээнд РОШ компанийн хөхний болон уушигны хорт хавдрын эмчилгээний өндөр технологийн PHESGO (Фесго), KADCYLA (Кадсайла), ALECENSA (Алисэнса) шинэ эмийн эмчилгээг нэвтрүүлэхээр 2 эмийн сургалтыг хийлээ. Тус эмүүдийг ирэх тавдугаар сард эмчилгээнд нэвтрүүлнэ.HER2-эерэг, эрт үеийн хөхний хорт хавдартай болон хавдар үсэрхийлж үлдсэн өвчтөнүүдэд эмчилгээний өндөр үр дүн үзүүлсэн шинэ технологийн эм бөгөөд өвчтөнүүдэд мэс заслын дараах химийн эмчилгээний шатанд эдгэрэх шинэ боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл өмнөх молекултай харьцуулахад хавдрын хими эмчилгээний эмнэлзүйн бүрэн хариу урвал 84%, зүрх судасны хүндрэл зэрэг эмчилгээний дараах гаж нөлөөний эрсдэлийг 50% бууруулж, хавдар дахих, эсхүл нас барах эрсдэлийг 50% бууруулсан, амьдрах чадамжийг 11.3%-аар нэмэгдүүлсэн эмчилгээний эерэг үр дүн гаргасан өндөр технологийн эм юм. Мэс заслын үед үсэрхийлсэн хавдар хэр хэмжээтэй үлдсэнээс үл шалтгаалан эмчилгээний үр дүн тогтвортой, сайн байсан байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан