Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 М.Энхцэцэг: Дулааныг хэмжиж, Та хэрэглэсэн дулааны төлбөрөө л төлдөг болно

УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн ахалсан Эрчим хүчний холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэн боловсруулж буй ажлын хэсэг хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөв.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Бид гурван сарын турш Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг бичиж байна. Манайхтай цаг уурын хувьд ижил төстэй Казахстан, Дани, Канад гэх мэт найман улсын хуулийг маш сайн нарийвчлан уншлаа, судаллаа.

Хэцүү ажил байсан ч ард нь гарлаа. Олон дүгнэлт гаргалаа. Манай одоогийн хууль хэт ерөнхий, ердөө  зургаан бүлэгтэй байна. Иймд 800 журмаар дулаан, цахилгааны харилцааг зохицуулж байна. Хуулиар зохицуулах, журмаар зохицуулах нь ихээхэн ялгаатай. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа журам маргааш өөрчлөгдсөн байх сул талтай. Бусад улсад ямар байна вэ?   

Нэр дурдсан улсуудад хууль нь ямар байна гэхээр 2000 хуудастай, маш нарийн зохицуулалттайбайна. Цахилгаан, дулааны бие даасан буюу тусдаа хуулиуд баталжээ. Бид дулааны эрчим хүчний тухай бие даасан хуулийн төслөө боловсруулж дууслаа.

Салбарын мэргэжилтнүүдэдээ төслөө танилцуулан, уулзсан. Олон хүн бие даасан хууль батлах цаг болсонтой санал нийллээ. Одоо бид Цахилгаан эрчим хүчний хуулийн төсөл бичнэ.  

Салбарын бүх хүн хуулийн төсөлд санал өгвөл амьд хууль болно. Хэрэгжилт нь илүү сайн байх тул та бүхэн саналаа өгөөрэй. Хуулийн төсөлд хоёр зөвлөх ажиллав. нАмаржаргал зөвлөх Үндсэн хуулийн цэцэд арваад жил ажилласан, ОХУ-ын Ломоносовын их сургуулийг алтан медальтай төгссөн, Австралид магистрын зэргээ хамгаалсан" гэв.

Дулааныг хэмждэг болно. Та хэрэглэсэн дулааны төлбөрөө л төлдөг болно.

н.Амаржаргал зөвлөх: Бид хуулийн төслөө бичихдээ өнөөдөр бидэнд тулгамдсан асуудлыг эхлээд гаргаж ирлээ. Дулааныг хэмждэг болно. Та хэрэглэсэн дулааны төлбөрөө л төлдөг болно. Ингэснээр дулааны хэмнэлт үүснэ. Системийн ачааллыг бууруулна. Хэрэглэгч хувийн өмчөөрөө дулааны шугам сүлжээ барьдаг. Гэтэл үүнийг цааш нь дамлан зарах, хүний эрхийг зөрчих гэх мэт ноцтой асуудлууд байдаг. Шугам сүлжээний ашиглалтыг хэн хариуцах нь тодорхойгүй байдгийг шинэ хуулиар зохицуулна.

Цаашид хүссэн хүн бүр дулаан хангамжийн системд холбогдох боломжтой. Одоо шинэ хэрэглэгч холбогдох боломж их хомс байна. Одоо ямар байна гэхээр эхлээд улсын өмчид бүртгэдэг. Гэхдээ тухайн хөрөнгө оруулалтыг бүрэн нөхөхүйц төлбөр өгөхгүй байна.  

Манай улсын дулаан систем дэлхийн бусад улсуудтай харьцуулахад томд тооцогдоно. Нарийн, төвөгтэй бүтэц юм. Хот тэлж байгаа учир иргэн бүрд хүртээмжтэйгээр хөгжүүлэх шаардлага бий.   

Хэсэгчилсэн болон бие даасан дулааны ангилал үүсгэсэн. Иргэд хэсэгчилсэн байдлаар дулаан хангамжид холбогдож болно. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжинэ. Учир нь бид өргөн уудам нутагтай тул төр бүхнийг хийхгүй.  Төр иргэнээ дэд бүтцээр хангах үүрэгтэй ч төрөөс тусгай зөвшөөрөл өгдгийг зогсооно.

Манай улс эрчим хүчний их нөөцтэй тул шинэ, дэвшилтэт технологид суурилсан, жижиг, бие даасан, дулааны системүүд үүсгэнэ. Төрийн оролцоог бууруулан, зохимжит хэмжээнд барина.  Ингэснээр хөрөнгө оруулалт татаж чадна.  

Дулаан хангамжийн бүсчлэл үр ашигтай байх ёстой. Үүнийг бүсчилсэн хөгжилтэй, орон нутгийн бодлоготой уялдуулна. Үүнийг хуульд тусад нь бүлэг болгосон.   

Салбарын хөгжлийн бодлогыг мөн хуульд тусгасан. Алсын хараа 2050 баримт бий. Харин энэ салбарын хүний нөөц гэх мэтийг тооцоолсон баримт бичиг байхгүй. УИХ-ын дарга хуулийн гурван төгөлдөршлийг хөндөх боллоо. Хуулиар биш дүрэм журмаар зохицуулснаар олон сөрөг үр дагавар үүссэнийг онцолдог.

Бид ямар зохицуулалт нь хуульд орсон байх ёстойг судаллаа. Хууль хэт ерөнхий байснаар хийдэл үүсгэдэг. Хувь хүнээс хамаарсан шийдвэр гаргах нөхцөлийг бий болгодог. Өөр хуультай зөрчилдсөн дүрмүүд ч байна. Татвар, төлбөрийг дүрмээр биш хуулиар л тогтооно.  

Техникийн горим манай салбарт их чухал тул байнга өөрчлөгддөг асуудал бол дүрэм журмаар зохицуулах нь зөв  юм. Бид хүнд ээлтэй, хүний эрхийг хамгаалсан байхад анхаарч хуулиа бичлээ.  

Дулааны үйлдвэрлэлийн үнийн тухайд өртөгтөө хүрэхгүй байна. Дулааны эрчим хүч тогтвортой, найдвартай байх ёстой. Одоо монопол бүтэцтэй байна. Хэрэглэгчийг хохироолгүйгээр үнэ тариф тогтоох нь чухал.    

Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль бий. Энэ хуулийг Дулааны болон Цахилгааны хуультайгаа холбосон. Нэг эд эс нь сэргээгдэх эрчим хүч юм. Дулааны алдагдлыг бууруулах харга хэмжээг ч хуульд тусгасан.  

15бүлэг, 68 зүйлтэй, 50 хуудастай хуулийн төсөл бичлээ гэв.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан