Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 81 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан генералуудыг Төрийн есөн хөлт цагаан тугнаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал хэмээх дээд цолыг анх удаа олгосон түүхтэй.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол генерал Та бүхэн монголын цэрэг, арми, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын бахархал, нэр төр, сүр хүч, амьд түүх, алдар гавьяаны эзэд, бас өнөөгийн удирдан манлайлагчид мөн. 

Эх орныхоо тусгаар тогтнол, энх цагийн бүтээн байгуулалтын төлөө амьдрал тэмцлийн хатуу бэрх замыг туулсан бэлтгэл болон чөлөөндөө байгаа генералуудынхаа туулсан замнал, туршлага мэдлэг, эр зориг, эх оронч зүтгэлээр бахархдаг. Та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлье гэлээ.

Мөн тэрбээр, өнөөдөр төрийн тусгай албаны удирдах дээд албан тушаалыг хашиж буй 33 генерал байгааг онцлоод, эрхэм дээд генерал цолны эзэд Та нар бол хувь хүний төдийгүй төрийн түшмэдийн төгс сайн чанар, үлгэрлэн манлайлагчид. Тиймээс генералуудаа төр засаг нь хүндэтгэн эрхэмлэдэг, цэрэг арми нь мэхийн ёсолдог, ард түмэн нь бахархан дээдэлдэг билээ.

Та бүхэндээ болон танай гэр бүлийнхэнд УИХ-ын өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье гэв.

Монгол Улсын төр засгаас генерал цолыг бий болгож, олгож эхэлснээс хойших 81 жилийн хугацаанд 230 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэн бөгөөд өнөөдөр бэлтгэл, чөлөөнд, ажиллаж байгаа нийт 129 генерал цолтон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан