Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Монголын баримтат өвийг дэлхийн бүртгэлд бүртгэв

ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 221 дүгээр чуулган дөрөвдүгээр сарын 2-17-ны өдрүүдэд хуралдаж өндөрлөв.

Энэ удаагийн чуулганы хуралдаанаар олон чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргасан бөгөөд ЮНЕСКО-ийн стратеги, хүний нөөц, төсөв санхүү, хөтөлбөрийн асуудлуудыг хэлэлцлээ.

Зөрчилтэй бүс нутгууд болох Украин, Газын зурвас, Ливан, Судан, Сири дэх ЮНЕСКО-ийн мандатын хүрээний асуудлууд, НҮБ-ын харъяа Палестин дахь дүрвэгсдэд туслах байгууллагын (UNRWA) боловсролын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Монгол Улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү бүгд хуралдаанд оролцож манай улсын ЮНЕСКО-ийн хүрээнд хийгдэж буй зарим асуудлаар, Дэлхийн өвийн хорооны гишүүний 2025-2029 оны сонгуульд нэрээ дэвшүүлсэн талаар мэдээлж, мөн “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө манай улс ЮНЕСКО-ийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа мэдээллийн салбарт хүчин чармайлт гарган ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Тус чуулганы үеэр Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Олон улсын зөвлөх хорооны үнэлгээний үр дүнд бүртгэхийг санал болгосон 74 баримтат өвийг “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн жагсаалтад шинээр бүртгэсэн бөгөөд үүнд манай улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс нэр дэвшүүлсэн эртний монгол хэл бичгийн дурсгал болох Хүйс толгойн бичиг болон Монголын Анагаах ухааны академийн нэр дэвшүүлсэн Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэрийг баримтат өвийн дэлхийн бүртгэлд бүртгэж баталгаажуулав гэж Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан