Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Жишиг амбулаторийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхээр мэргэжилтнүүдийг БНСУ-д сургалтад хамруулж байна

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үйл ажиллагааг өнөөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээнд тулгуурлан цогц, ээлтэй байх, эрүүл мэндийн тусламж үзүүлэгч эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, улсын “жишиг” амбулатори болгох зорилттой ажиллаж байна.

Үүний хүрээнд улсын хэмжээнд анх удаа тус эмнэлгийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн 60 хүнийг 4 багаар нь БНСУ-ын “Хьюндай” эмнэлэгт 7 хоногийн хугацаатай сургалт, туршлага судлах үйл ажиллагааг ЭМХТ-тэй хамтран зохион байгуулж байна.

Тус сургалтын эхний баг болох Баянхонгор аймгийн ЗДТГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагын төлөөлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй 2025 оны 4-р сарын 14-өөс 21-ний өдрүүдэд “Хьюндай” эмнэлэг болон Чун Аны их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, сургалтанд хамрагдсан талаархи тайланг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны удирдлагын багт танилцууллаа.  

Цаашид тус амбулаторийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулах, тав тухтай гадаад, дотоод орчин бүрдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага, байгууллагын соёлыг эрхэмлэсэн үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллага болохоор зорихыг Эрүүл мэндийн  сайд Т.Мөнхсайхан үүрэг чиглэл өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан