Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Янжиндолгор: Ханиад томуу болон суулгалт өвчний үед өрхийн эмнэлэгт өдрийн эмчилгээ хийлгэх боломжтой

Хөнгөлөлтэй эм болон өрхийн эмнэлэгт хийгддэг өдрийн өдрийн эмчилгээний талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгороос тодрууллаа.

-Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эмийг олгох журам хэвээрээ байгаа юу. Хөнгөлөлттэй эмийг ахмад настнууд ихэвчлэн авдаг, Хадрын эмнүүдийг эрүүл мэднийн даатгалаас хөнгөлдөг үү?

- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 онд батлагдсан 11дүгээр тогтоол хэвээрээ хэрэгжиж байгаа. 2022 оноос өмнө бол 90 хувь ахмад настнууд хөнгөлөлттэй эмийг авдаг байсан бол 2024 онд  хийсэн судалгаагаар 74 хувь ахмад настан авч байна. Залуу хүмүүс нэмэгдэж байгаа.

Эрүүл мэндийн даатгал 2021 оноос шинэчлэл хийгдэж, иргэд даатгалаар эм авах хүртээмж нэмэгдсэн. Даатгалаар эм авах гэж сарын эхээр оочир үүсдэг байдал байхгүй болсон. Өнгөрсөн 2024 онд 700 мянган гаруй иргэн хөнгөлөлттэй эм авч хэрэглэсэн байна. Хөнгөлөлттэй эмийн хүртээмж нэлээд сайн болсон. Иргэд шаардлагатай үедээ эмчийн бичсэн жороор хөнгөлөлттэй эмийг авч хэрэглэх боломж нэлээд сайн хангагдсан.

Өмнө нь хөнгөлөлттэй эмийн жорыг зөвхөн өрх, сум багийн эмч бичиж өгдөг байсан бол одоо бүх шатны эмч нар бичжх боломж бүрдсэн. Анхан шатны эмнэлгийн эмч, улсын болон хувийн эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жорыг бичих нь нээлттэй болсон. Мөн эрүүл мэндийн даатгалаас хавдрын тусламж үйлчилгээг 100 хувь хариуцдаг. Эрүүл мэндийн даатгалын сангаас Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн хорт хавдрын химийн эмчилгээ химийн бай эмчилгээ химийн даавар эмчилгээ, химийн дархлаа эмчилгээний эмийг даатгалын сангаас бүгдийг нь бүрэн хариуцаж төлж байгаа.

-Хүүхдийн ханиад томуугийн эм хөнгөлөлттэйгөөр олгогдог уу?

- Ханиад томуугийн шинж тэмдгийн эмүүд хөнгөлөлттэй эмийн жагсааалтад байдаггүй буюу эмийн сангийн эмийн сангаар олгогддоггүй. Харин нянгийн халдвар болсон тохиолдол уудаг антибиотик эм даатгалд байгаа. Хөнгөлтттэй эмийн жагсаалтыг  батлан гаргахад үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байгаа эмээс сонгодог учраас жагсаалтад тодорхой хэмжээний хязгаарлалтууд байдаг. Анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон өрх, сум, тосгоны эмнэлгүүдэд өдрийн эмчилгээний тусламжийг үүсгэсэн. Энэ нь хүүхдийн ханиад томуугийн үеийн  өдрийн эмчилгээний тусламж юм. Тодруулбал, Өрхийн эмч нар хүүхдийг үзэж, өвчний байдлыг нь үнэлээд, тухайн хүүхдэд илэрч байгаа шинж тэмдэгт үндэслэж, ямар эмчилгээ хийхээ шийднэ. Уулгах шаардлагатай эмийг тухайн өрхийн эмнэлэг уг хүүхдэд олгоно. Хүүхэд болгон харилцан адилгүй учраас биеийн байдал, онцлогт нь тааруулж, эмчилгээ хийнэ. Энэ эмчилгээний талаар Эрүүл мэндийн даатгалын газарт тухайн хүүхдийн өдрийн эмчилгээний маягт бөглөж явуулна. Тухайн хүүхдийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог.

-Энэ хэзээнээс хэрэгжсэн бэ?

-Өнгөрсөн 2024 оны зургаан сараас хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн 10 сараас иргэд нэлээд сайн мэдээлэл болж, өрхийн эмнэлгээс эм тариагаа авч хэрэглээд эмчилгээндээ хамрагдаад явж байгаа. Ханиад томуугаас гадна суулгалт өвчний үеийн тусламж үйлчилгээнийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн 10 сараас иргэд нэлээд сайн мэдээлэл болж, өрхийн эмнэлгээс эм тариагаа авч хэрэглээдднэ. Уулгах шаардлагатай эмийг тухайн өрхийн эмнэлэг уг хүүхдэд олгоно.

-Өдрийн эмчилгээнд ямар нэгэн шаардлага шалгуур тавигдаж байгаа юу?

-Өдрийн эмчилгээ дээр ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Тухайн эмнэлэгт эмийн нөөц байх л юм бол эмчилгээ аваад явна. Өрхийн эмнэлгүүд өдрийн эмчилгээ сайн хийх хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хувь ханиад томуу хүрсэн үед бүгд лэмячийн бичсэн эмийг эмий сангаас авдаг. Гэтэл зарим тохиолдолд санхүүгээсээ хамаарч эмийг нь авахгүй байх хагасийг нь авах гэх мэтээр эмчилгээг үр дүнгүй болсоны улмаар хүнэдэрч эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай болдог. Ийм учраас хүүхдийн ханиад томуугийн үед санхүүгийн эрсдэлгүй хүүхдийг эмчлэх зорилгоор энэ тусламжийг бий болгосон.

-Ер нь хүүхдийн ханиад томуугийн үед өрхийн эмнэлгүүд өдрийн эмчилгээг бараг л хийдэггүй?

-Өнгөрсөн 2024 онд гарсан шинэ тогтоол учраас иргэд мэдээлэл муутай байгаа. Өнгөрсөн 10 сард буюу томуугийн дэглэлтийн үед өрхийн эмнэлгүүд өдрийн эмчилгээ нэлээд хийлгэсэн. Өдрийн эмчилгээг оновчтой үр дүнтэй хийхийг анхан шатны эмнэлгийн байгууллагаас даатгалын газар шаардаж байгаа. Эмнэлгүүд эхэн үедээ сайн мэдэхгүй байсан. Харин 12 дугаар сараас өдрийн эмчилгээний тусламж нэлээд сайн хэрэгжсэн. Өрхийн эмнэлгүүдээс өдрийн эмчилгээ хийхээр тогтмол эмнэлэгт хэвтдэг хүүхдүүд цөөрч байна гэдгийг хэлж байсан.

-Эмчилгээнд шаардлагатай эмийг нь өдөр өдрөөр өгөх үү. Эсвэл хоногоор өгч байгаа юу?

-Өрхийн эмнэлгүүд янз бүрээр шийдсэн байна лээ. Томуугийн өдрийн эмчилгээ хамгийн багадаа 3 хоногийн хугацаатай байх ёстой. Хүүхдээ үнэлээд эмчилгээг нь өгөөд хэзээ эргэж ирэхийг нь зөлвлөөд дахин хянаад эмчилгээг үргэлжлүүлэх болон эмчилгээг өөрчлөх зэрэг шийдюэрийг эмч гаргадаг.   Гэхдээ хэд хоног эмчилгээ хийх нь тухайн хүүхдийн биеийн байдал, эмчийн шийдвэрээс хамаарна. Томуу дэгдсэн үед өрхийн эмнэлэг дээр эм, тариа хангалттай байвал хүүхдийг бүрэн эмчлэх боломжтой.

-Өдрөөр нэг хүүхдэд хэдэн төгрөгийн эмчилгээ хийх ёстой вэ?

-Өдрийн эмчилгээний төлбөрийн хэмжээ 80 мянган төгрөг байгаа. Энэ мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас өрхийн эмнэлэгт олгоно. Иргэдээс мөнгө авахгүй.

-Энэ өвөл өдрийн эмчилгээ хэчнээн хүүхэд авсан бэ. Тоон судалгаа гарсан уу?

-Нэг тоо хэлэхэд 2024 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүрэгт өдрийн эмчилгээг 2000 гаруй хүүхдэд хийсэн байсан. Өдрийн эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдээс 20 гаруй нь хүндэрч эмнэлэгт хэвтсэн байгаа. Өдрийн эмчилгээний үр дүнтэй байгаа. Өмнө нь энэ тоо илүү өндөр байсан.

-Зуны улиралд суулгалт өвчний өдрийн эмчилгээг өрхийн эмнэлэгт хийгдэнэ гэж байна. Үнэ тариф ямар байх бэ?

-Өнгөрсөн зун суулгалт өвчин туссан хүүхдүүдийг өдрөөр нэлээн сайн эмчилсэн. Үүний үр дүнд суулгалт гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо зарим газарт нэлээд цөөрсөн. Суулгалт өвчний эмчилгээний төлбөрийн хэмжээ  60 мянга байна.

-Иргэдийн өдрийн эмчилгээний талаар мэдээлэл байхгүй учраас ихэнх аав, ээжүүд орой цагаар дүүргийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ бичүүлж авдаг?

-Өнгөрсөн 10 сард өдрийн эмчилгээний талаар мэдээллийг нэлээд түгээсэн. Гэхдээ ганцхан байгууллагаас  3 сая иргэнд мэдээллээ бүрэн  хүргэж  чадахгүй асуудал бол байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллага нийтдээ 555 байгаа. Эдгээр байгууллагад мэдээллийг хүргэж ажиллаж байна. Өдрийн эмчилгээг өрхийн эмнэлгүүд тодорхой хэмжээнд хийж байгаа. Одоогийн байдлаар огт өдрийн эмчилгээ хийгээгүй өрхийн эмнэлэг бараг байхгүй байна.

-Хүүхдийн өдрийн эмчилгээнд хугацаа зааж байгаа юу?

-Хугацаа заахгүй байгаа. Ханиад томуу зуны улиралд гэсэн хүрдэг учраас өдрийн эмчилгээ хийлгэж болно.

-Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ихэвчлэн настай хүмүүс авдаг. Харин дунд насны хүмүүс бараг л авдаггүй?

-Энэ нь тухайн насны бүлгийн даатгуулагчийн биеийн эрүүл мэнд харьцангуй сайн учраас хүүхэд болон ахмад настантай харьцуулахад тусламж авсан тоо байга байдаг. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг 25-40 насныхан бага авдаг. Хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү олон удаа авдаг. Мөн ахмад настай хүмүүсийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь арай их байдаг. Иймээс эдгээр насны даатгуулагчид эрт илрүүлэгтээ сайн хамрагдаж, эрүүл мэднээ хамгаалахад анхаарч байх хэрэгтэй.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан