Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа

Аянд хүсэлт гаргасан нийслэлийн болон Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын 26 сургууль хамрагдана.

Боловсролын ерөнхий газраас нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургууль, боловсролын мэдээллийн технологийн хөгжүүлэлт хийдэг компаниудын удирдлагуудтай уулзаж боловсролын сургалтын байгууллагын орчин дахь сошиал хэрэглээг хянах, хязгаарлах, зохистой хэрэглээг бий болгох чиглэлээр санал солилцсон тухай мэдээлж байсан.

Хүүхэд  хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.11 дэх хэсэгт заасны дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/53, А/95, А/76 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ын 2.5.6-д "багш ажилтан боловсролын сургалтын үйл ажиллагаанд хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагчидтай харилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллахдаа хүүхдэд аюулгүй платформыг ашиглана" гэж заасан.

Аян нь ерөнхий сургуулийн суралцагчид, өсвөр үеийнхний цахим эрүүл мэндийг хамгаалах, хүүхдэд аюулгүй, ээлтэй аюулгүй цахим орчныг бий болгох зорилготой юм.

Хүүхэд хөгжил, хамгааллын үндэсний “Монголнет-Кидс” цахим харилцааны платформыг ерөнхий боловсролын сургуулиудад туршилтаар нэвтрүүлэх, тус платформоор дамжуулан цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг хуулийн этгээдүүдтэй хамтран хэрэгжүүлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан