Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Монголын шайбтай хоккейн баг III дивизоны ДАШТ-нд өрсөлдөнө

Мексик улсын Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-нд болох бөгөөд тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонгконгийн хоккейчид өрсөлдөнө.Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч), Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн (гавьяат тамирчин) нарын удирдлага дор 23 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа Чингэлтэй дүүргийн Спортын ордонд хангаж байна.Монголын шайбтай хоккейн баг тамирчид өмнөх буюу IV дивизоны ДАШТ-ээс алт, мөнгөн медальтай ба 2023 онд мөнгө, 2024 онд алтан медаль хүртэж байв. III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах Мехико хот бол Монголын тамирчдад хэзээнээс ээлтэй, 57 жилийн тэртээ зуны олимпын наадам тус хотод болоход Монгол Улсын чөлөөт бөхийн баг нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байжээ. 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан