Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Монгол Улс – БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын бага хурал боллоо

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Монгол Улс болон БНСУ-ын хамтын ажиллагааны олон улсын бага хурал өнөөдөр /2025.04.15/ боллоо. Олон улсын хурлын нээлтэд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан илгээлт ирүүлсэн бол хүндэт зочдоор Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, УИХ-ын гишүүн, Монгол Улс - БНСУ-ын Парламентын бүлгийн дарга  Ж.Чинбүрэн, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. 

Олон улсын бага хурлыг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш БНСУ манай улсын найдвартай эдийн засгийн түншүүдийн нэг байсаар ирсэн билээ. 1990 онд Монгол Улс - БНСУ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр улс бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засаг, боловсрол, урлаг соёл, шинжлэх ухаан, технологи зэрэг өргөн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, үр дүнтэй түншлэлийг хөгжүүлж ирсэн байна. Өнөөдөр БНСУ нь Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдааны гол түншүүдийн нэг хэвээр байгаа бөгөөд Монголын ард иргэд Солонгос орныг итгэлтэй анд нөхөр хэмээн үздэг. БНСУ нь бидний хөгжлийн замд чухал хувь нэмэр оруулж, улс орныхоо амжилтын сайн туршлагаас хуваалцсаар ирсэнд бид туйлын талархалтай байдаг” гэв. 


Монгол Улс болон БНСУ-ын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа нь 1990 оноос хойш тасралтгүй өсөн нэмэгдэж буй бөгөөд 1990 оны байдлаар хоёр улсын гадаад худалдааны эргэлт 2.7 сая байсан бол 2024 оны эцэст 620 сая ам.доллар болж өсөн нэмэгдээд байна. Монгол Улсын хувьд БНСУ-аас суудлын автомашин, ачааны автомашин, тамхи, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг голчлон импортолдог бол тус улсад молибден, жонш зэрэг ашигт малтмалын төрөл, ноолууран хувцасны төрлийн бүтээгдэхүүн экспортолдог.  


Олон улсын хурлын үеэр оролцогчид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн гадаад секторын тойм, хоёр улсын хоорондын худалдааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид худалдааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монголбанк нь БНСУ-ын Төв банктай хамтран Мэдлэгийн түншлэлийн хөтөлбөр (KPP)-ийг хэрэгжүүлдэг бөгөөд хөтөлбөр нь Төв банкны ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, санхүүгийн зах зээлийн хөгжил, мөнгө, санхүүгийн бодлого, санхүүгийн тогтвортой байдал зэрэг олон чиглэлээр шинэлэг мэдлэг туршлагыг хуваалцах боломжийг олгодог.

 

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Хамгийн их уншсан