БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хаалтын арга хэмжээг Өмнөговь аймагт зохион байгууллаа
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хаалтын үйл ажиллагаа 4 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Монголбанкны Тамгын газрын захирал Г.Пүрэвсрэн, Хадгаламжийн даатгалын корпораци, арилжааны банкнууд болон орон нутгийн санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Арга хэмжээний үеэр УИХ-ын даргын зөвлөх Н.Булгантамир санхүүгийн боловсролын ач холбогдол, хувь хүний хөгжлийн талаар сонирхолтой илтгэл танилцууллаа. Мөн оролцогч, сурагчдын дунд санхүүгийн мэдлэгээ сорих зорилготой асуулт-хариултын хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, шалгарсан ялагчдад хадгаламжийн эрхийн бичиг, гарын бэлэг гардуулан урамшууллаа.

Энэ үеэр “Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хүрээнд Өмнөговь аймагт зохион байгуулагдсан уралдаан, тэмцээнүүдэд амжилт гаргасан шилдэг оролцогчдод шагнал гардуулж, үе тэнгийн сургагч багшаар бэлтгэгдэж, сургалтад хамрагдсан сурагчдад сертификат гардууллаа.

1 Сэтгэгдэл
2025.04.19
























