Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч эхэллээ

2026 оны Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн 204 хорооны иргэдээс санал авч эхэллээ.

 

Иргэдийн саналыг ирэх 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах бөгөөд саналаа “ОНХС” гар утасны аппликейшн, “Е-mongolia” аппликейшн болон https://onhs.mof.gov.mn цахим хуудаснаас өгөх боломжтой.

2025 онд ОНХС-гаас нийслэлд 60.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилагдаж, үүний 60 хувь буюу 36.2 тэрбум төгрөгийг дүүргүүд рүү дахин хуваарилсан бөгөөд үлдсэн 40 хувь нь нийслэлийн хөрөнгө оруулалтад төлөвлөгдсөн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгснөөр амьдарч буй дүүрэг, хорооны бүтээн байгуулалтыг илүү тохижуулан, хүүхдэд ээлтэй, цэвэр цэмцгэр байлгах боломжтой юм. 2024 оны санал асуулгаар 204 хорооны 18-аас дээш насны иргэдийн 40 хувь нь санал өгч, тэдний саналаар ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр батлагдсан. 2025 онд ОНХС-ийн хөрөнгөөр нийслэлд 24.1 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт, их засварын ажлыг хийхээр төлөвлөн, хэрэгжүүлж ажиллаж байна.

Ташрамд, орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд зөвхөн иргэдийн санал дээр үндэслэн төлөвлөдөг төсвүүдийн нэг нь Орон нутгийн хөгжлийн сан юм. Орон нутгийн хөгжлийн сан нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт, төслийн эрэмбэ, төслийн хэрэгжилт болон худалдан авах ажиллагаа, хяналт шинжилгээ үнэлгээ, хөрөнгийн удирдлага гэсэн үндсэн 5 үе шаттай бөгөөд бүх үе шатуудад иргэд оролцох боломжтой. Тус сангийн эх үүсвэр нь дотоодын нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан