Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Гэр хорооллыг дахин төлөвлөж, 39 хэсэгчилсэн талбайд 36 төсөл хэрэгжүүлж байна

Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 5551 орон сууц байгаагаас газар хөдлөлтөд тэсвэргүй 672, ашиглахыг хориглосон шийдвэртэй 385, Нийслэлийн Засаг даргын дахин барилгажуулах захирамжтай 178 орон сууц байна.

Мөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2025 оны байдлаар 16 байршил 39 хэсэгчилсэн талбайд 36 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа аж.

“Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрх” сэдвийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай дээрх мэдээллийг УИХ-ын гишүүдэд өглөө. Тэрбээр, танилцуулгадаа Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт,  болон нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны төслийн талаарх мэдээлэв.

Улсын Их Хурлын даргын 99 дүгээр захирамжаар байгуулагдсан “Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах хүрээнд хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хуралдаан өчигдөр /2025.04.10/ боллоо.

Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд ахалж байна. Хуралд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, П.Мөнхтулга, Ц.Мөнхтуяа нар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, 20 минут Үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын төлөөллөөс оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр талуудын төлөөллийг тэгш хамруулж, хэлэлцүүлгийн түвшинд зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан