Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Баянхонгорын Баянцагаанд салхи 37 метр хүрч ширүүсжээ

2025 оны 04 дүгээр сарын 10-ны 08 цагаас 04 дүгээр сарын 11-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Булган, Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Баян-Өлгийн баруун, Хөвсгөл, Дундговийн зүүн, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын хойд, Архангайн өмнөд, Төв, Өмнөговийн зарим газраар 1-14см цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Хэнтийн Норовлин 14см, Төв аймгийн Эрдэнэсант, Дорнодын Баян-Уул 10см зузаан цастай байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 0.0-9.0 мм бороо, нойтон цас орсноос Хэнтийн Норовлин, Дорнодын Баян-Уул 9.0мм, Дархан-Уулын Дархан, Хонгор, Өвөрхангайн Есөнзүйл, Дорнодын Баяндун, Дундговийн Цагаандэлгэр 5.0 мм, Булганы Сэлэнгэ, Төв аймгийн Батсүмбэр, Өвөрхангайн Хархорин, Хужирт, Хэнтийн Баян-Адрага, Өмнөдэлгэр, Дархан, Баян-овоо, Дорнодын Гурванзагал сумдын нутгаар 4.0 мм, бусад хэсгээр 0.0-3.3 мм бороо, нойтон цас орсон байна. 

 

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Дархадын Хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1 хэм хүйтнээс 6 хэм дулаан, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг,Орхон-Сэлэнгийн сав газар, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байв

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 6-20 хэмаар хүйтэрч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 4-12 хэм хүйтэн хонов. 

 

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, зарим үед 22-27 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан байна. Хамгийн их нь Баянхонгорын Баянцагаан 37 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн шөнө 0.0-0.2 мм бороо нойтон цас орсон. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өчигдөр өдөр 16-18 хэм дулаан, өнгөрсөн шөнө 9-10 хэм хүйтэн хоносон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан