Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“НҮҮДЭЛЧДИЙН ХЭМНЭЛ ХЭЛ ХУУР МИНУ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монголын Үндэсний музей соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлан таниулах түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд "Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг"-тэй хамтран “НҮҮДЭЛЧДИЙН ХЭМНЭЛ ХЭЛ ХУУР МИНУ” түр үзэсгэлэнг дэлгэлээ.Монголчуудын төдийгүй дэлхийн олон үндэстний соёлын биет бус өвийн нэг, нүүдэлчдийн эртний язгуур хөгжим хэл хуур нь хийц, хөг аялгууны хувьд нэн сонирхолтой, сэргээн хөгжүүлэх шаардлагатай өв юм. Эдүгээ бидэнд мэдэгдэж буйгаар дэлхийн 160 гаруй оронд хэл хуур тархсан хийгээд тухайн үндэстний сэтгэлгээ, зан заншил уламжлалыг шингээсэн онцлогтой байдаг.

Монголчуудын хөгжмийн түүхийн маш сонирхолтой олдворыг 1989 онд нэрт археологич Ж.Цэвээндоржийн ахалсан судалгааны баг Төв аймгийн Морин толгойн Хүннү булшнаас илрүүлсэн түүхтэй. Тэгвэл энэхүү хэл хуурын хувилмал загвар, эртний баатруудын "Нуман хуур", бууны сумны хонгиогоор хийсэн гуулин хуур түүнчлэн Австри, Франц, Япон, Хятад, Якут, Польш, Унгар, Тува зэрэг олон орны сонин содон хэл хууруудыг та бүхэн үзэж сонирхох боломжтой.


Уг үзэсгэлэн 4 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал олон нийтэд нээлттэй байх ба дараах хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулна.


- “ХУЛСАН ХУУРЫГ УРЛАХУЙ” боловсролын хөтөлбөр 2025.04.11-ний 11:00-12:00; 13:00-14:00; 15:00-16:00 цагт

- “ХӨГЖИМТ ЗУРГИЙН СЭТГЭЛ ЗАСАЛ” арга хэмжээ - 2025.04.13-ны өдөр

- “ХЭЛ ХУУР МИНУ” танилцуулга сургалт - 2025.04.15-ны өдөр

- “ТОД ЭГШИГ ХЭМНЭЛ” хөгжимт сэтгэл заслын боловсролын хөтөлбөр - 2025.04.17-ны өдөр

- "ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД БА ЭРТНИЙ ХӨГЖМҮҮД" хэл хуурын тоглолт - 2025.04.18-ны өдөр

Та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж, нүүдэлчдийн аж амьдралыг илтгэсэн эгшиг хэмнэлийг мэдэрч, сонороо мялаахыг хүсье.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан