Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
"Би ажилд ороод сар ч болоогүй байсан, ямар үйлийн үрээр энэ ажилд орчхов доо"

"Ногоон автобус"-ны гэх хэрэгт холбогдсон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ганхуяг нарын 24 хүний шүүх хуралдаан үргэлжилж байна. Прокурорууд яллах дүгнэлтээ уншиж танилцуулсан. Үүний дараа өмгөөлөгч, шүүгч нар саналаа хэлснээр шүүгчид шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэллээ.

 Энэ үеэр Ажлын хэсгийн гишүүн А.Чойжилсүрэн "Миний хувьд маш их харамсалтай байна. Бага насны хоёр хүүхэдтэй. Өрнөөс өрний хооронд ажил амьдралаа аваад явж байгаа залуу гэр бүлийн тэргүүн. Дөнгөж ажилд ороод нэг ч сар болоогүй байхдаа энэ ажлын хэсэгт ороод нэг сар болж байсан. Ямар үйлийн үрээрээ энэ ажил, ажлын хэсэгт орчихвоо л гэж харамсаж байна. Прокуророос 2 жил хорих ял санал гаргаж байгаад маш их гайхаж байна. Яагаад ийм ялгамжтай зүйл гаргаж байгаад гайхаж байна. Бага насны хоёр хүүхэд, ээждээ л их санаа зовж харамсаж байна. Тиймээс хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан