Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хараат бус шинжээчээр Ч.Энхбаяр, Л.Хоролсүрэн нарыг томиллоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголд ажиллах хараат бус шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны энэ сарын 01-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн боловч хараат бус шинжээчид нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүд дэмжээгүй юм. Иймд энэ сарын 07-ний өдөр хийх байсан нэр дэвшигчдийн сонсголыг хойшлуулж 14-ний өдөр зохион байгуулахаар товлоод байна.

НДҮЗ болон ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргаж, сонсголд танилцуулах шинжээчийг шалгаруулах тухай зарыг хуулийн дагуу олон нийтэд нээлттэй түгээсний дагуу МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор, ШУА-ийн Бага чуулганы гишүүн Ч.Энхбаяр, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Л.Хоролсүрэн нар саналаа ирүүлсэн байна.

НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн талаар дүгнэлт гаргах шинжээчид нэр дэвшигч Ч.Энхбаяр сүүлийн 20 гаруй жил МУИС-д ажиллаж байгаа бөгөөд Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор, Бизнесийн сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай юм. Харин ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн талаар дүгнэлт гаргах хараат бус шинжээчид нэр дэвшигч Л.Хоролсүрэн АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд 2023 оноос багшилж буй бөгөөд 2021 оноос тус сургуулийн захирлын албан үүргийг эрхэлж байна.

Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, Ж.Чинбүрэн нар хараат бус шинжээчид нэр дэвшигчдэд хандан үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа НДҮЗ-ийн болон ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд тус бүр нэг хүн нэр дэвшиж байгаа, харьцуулалт хийх боломжгүй ч гэсэн тэдний талаар үнэн бодитой, зоригтой дүгнэлт гаргаж ажиллахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангуудын нөхцөл байдлыг сайтар судалж, бодит байдлыг үнэлж дүгнэсний үндсэн дээр уг сангуудын цаашдын үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчрах шийдвэрийг хурдтай гаргаж ажиллах чадвар, бусдын нөлөөнд автахгүйгээр даатгуулагчдын эрх ашгийн үүднээс ажиллаж чадах эсэх талаас нь нэр дэвшигчдийг сайтар харж шинжлээрэй гэлээ. Мөн тэрбээр сангуудын үйл ажиллагааг сайжруулахыг, Үндэсний зөвлөлүүдэд мэдлэг чадвартай, мэргэжлийн хүмүүсийг сонгож томилохыг олон нийт харж, хүлээж байгаа гэдгийг сануулав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа хараат бус шинжээчээр ажиллахаар саналаа ирүүлсэн Ч.Энхбаяр, Л.Хоролсүрэн нарт амжилт хүсээд, судалгаа шинжилгээндээ асуудлыг өргөн цар хүрээтэй харж, оновчтой дүгнэж чадах чадвартай эрдэмтэн, судлаач нар нэр дэвшиж байгаад баяртай байна гэсэн юм. Тэрбээр ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг даргалах учир Л.Хоролсүрэн шинжээчтэй хамтран ажиллах болж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нийгмийн эрүүл мэнд, эдийн засаг болон хуулийн үзэл санааг ойлгох чадвартай мэргэжлийн хүмүүсийг хараат бус шинжээчээр ажиллуулахаар нэр дэвшүүлж байгаа Нийгмийн бодлогын байнгын хороонд талархал илэрхийлж, ялангуяа ЭМДҮЗ-өөс өнгөрсөн хугацаанд гаргаж байсан шийдвэр, сангийн захиран зарцуулалт ихээхэн алдаатай явж ирснийг анхааруулан, Үндэсний зөвлөлүүдэд даатгуулагчдын эрх ашгийг төлөөлж ажиллах гишүүдийн зарчимч, тууштай байдал, үзэл санааг түлхүү харгалзаж дүгнэлт гаргахыг хүсэв. Мөн сангуудын үүрэг, зарчим, нөөц бололцоог нягтлан үзэж, үнэлгээ дүгнэлтдээ харгалзаарай гэлээ.

Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга Л.Энхнасан шинжээчдэд амжилт хүсэж, Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэн үг, саналыг харгалзаж ажиллахыг хүсэв. Тэрбээр, хараат бус шинжээчийг “...Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар томилно” гэсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтыг танилцуулаад санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 75.0 хувь нь профессор Ч.Энхбаяр, Л.Хоролсүрэн нарыг тус тус дэмжсэнээр “Хараат бус шинжээчийг томилох тухай” тогтоол батлагдлаа. Тогтоолоор нэр дэвшигчдийн талаар гаргасан дүгнэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө Байнгын хороонд хүргүүлэх, нэр дэвшигчийн сонсголд оролцож дүгнэлтээ танилцуулахыг хараат бус шинжээчдэд үүрэг болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан