Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Т.Мөнхсайхан: Эмч нарын нэр төр цаашлаад биед халдах байдал газар авч эхэлснийг хуулиар зохицуулдаг болно

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт хийгдэж буй бодлогуудын хэрэгжилтэд эмч нарын саналыг сонсох, эмч нарын асуултад шийдвэр гаргах түвшний шууд хариулт өгөх зорилготой “Эмчээ Сонсъё” өглөөний уулзалтыг 6 өдөр зохион байгуулж дууслаа. Тус уулзалтыг танхим болон цахим байдлаар зохион байгуулж 800 орчим эмч нартай нүүр тулсан уулзалт хийлээ. Эмч нарын зүгээс даатгалын санхүүжилт, цалингийн асуудал, эмч нар ажлын байрандаа иргэд үйлчлүүлэгчдийн дарамтад өртөх, зураг видео авах байдлаар нэр хүндэд нь халдах байдал нэмэгдэж буйг учирлаж байв.Харин Эрүүл мэндийн сайд: “Эмч нарын цалин тодорхой хувиар сүүлийн 4 жилд нэмэгдэж байгаа, хойшид ч нэмэгдэнэ. ЭМДС-ийн өрийг барагдуулж үүсээд байгаа санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна.  “Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай” хуулиудыг намрын чуулганаар оруулахаар хүлээгдэж байна. Эмч нарын нэр төрд халдах, цаашлаад биед  халдах байдал ч газар авч байгааг хуулиар зохицуулдаг болно. Цаашид эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдал, нийгмийн асуудал, эрүүл мэнд боловсролд илүү анхаарсан бодлого хэрэгжүүлж ажиллана” гэдгийг онцлов.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Хамгийн их уншсан