Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Алтангэрэл: Улсын өмгөөлөгчдийнхөө үнэ цэн, оролцоог нэмэгдүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл энэ өглөө /2025.04.03/ ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хууль зүйн туслалцааны төв нь өдгөө орон даяар 21 аймаг, 8 дүүрэг, сум дундын шүүхтэй 5 сумын нийт 34 салбарт 59 өмгөөлөгчтэйгөөр төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, төлбөрийн чадвартай эсэхийг үл харгалзан тус төвд хандсан олон нийтэд анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх болон эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.  

Уулзалтын үеэр О.Алтангэрэл сайд улсын өмгөөлөгчдийн ажлын чиг үүрэгт хамаарал бүхий салбарын хэмжээний мэдээлэл танилцууллаа. Тодруулбал, хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилго бүхий хиймэл оюун ухаанд суурилсан цахим платформ үүсгэх, өнгөрсөн онд улсын өмгөөлөгчдийн цалин хангамжийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн болон энэ өдрүүдэд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх онцлох өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн салбарын сайд хэлсэн үгэндээ “Хөгжингүй орнуудын туршлагаас харахад, салбарын хамгийн шилдэг мэргэжилтнүүд улсын өмгөөлөгчдийн дундаас төрдөг. Улс орныхоо хамгийн хүнд хэцүү бүлэгт хүрч ажилладаг учраас нийгмийн асуудлуудыг илүүтэй мэдэрч, энэ чиглэлд анхаарах сэтгэлийг ур чадвар дээрээ нэмж төлөвшүүлдэг учраас тэр. Тийм ч учраас улсын өмгөөлөгчдийнхөө манай улс, манай салбар дахь үнэ цэн,  оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана” гэж мэдэгдлээ.

Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчид өнгөрөгч 2024 онд 2404 хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, давхардсан тоогоор 11498 иргэнд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн 3153 баримт бичиг боловсруулж үйлчилсэн байна.

Уулзалтад ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа, тус яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн захирал Л.Уянга нар оролцож, улсын өмгөөлөгчдийн асуулт, хүсэлтэд хариулж, санал солилцлоо.

2 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
REAL CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I was scammed over ( $798,000) by someone I met online on a fake investment project. I started searching for help legally to recover my money, and this left me devastated and depressed. I came across a lot of Testimonies about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I contacted them providing the necessary information and it took the experts about 48 hours to locate and help recover my stolen funds. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is who you need to turn to! YOU can contact them via: WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
Хамгийн их уншсан