Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“UB food” фестиваль энэ сарын 8-14-нд Сүхбаатарын талбайд болно

Энэ жилийн аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байна. 

“UB food” фестиваль энэ сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм.

 

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд олон үндэстний амтат хоолыг мастер тогоочдын бэлтгэснээр төрөлх амт, жорынх нь дагуу амтлах боломжтой. Жишээлбэл, Узбекистан үндэстний алдарт плов, шашлык, казань кебаб, самса тэргүүтнийг Узбек мастер тогооч өөрийн жорын дагуу бэлтгэж, иргэд, жуулчдад таниулна. Мөн залуучуудад зориулсан Dj үзүүлбэр, Open Mic, “Бага тойрог” урлагийн тоглолт, Узбек бараа бүтээгдэхүүний худалдаа, Улаанбаатар театрын тоглолт, “Анир” поп оркестрын тоглолт, амьд хөгжмийн тоглолт, төрөл бүрийн хоолны тэмцээнүүд болно.

“UB food” фестивалиар Узбекистан, Монгол хоолыг онцлох хэдий ч бусад олон орны хоолны соёл, амт чанар, стандартыг хоол үйлчилгээний салбарт нэвтрүүлж, иргэдэд танилцуулах, жуулчдын анхаарлыг татах олон сонирхолтой үзүүлбэрийг бэлтгээд байна. Цаашид “UB food” олон орны хоолны фестивалийг тусгай чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байхаар тогтмол зохион байгуулна.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан