Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Барилгын ажил хийх үедээ унаж гэмтжээ

Урин дулааны улирал эхлэн, барилга бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байгаа энэ үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлаагүйгээс үүдэн иргэд гэмтэх цаашлаад амь насаа алдах эрсдэл үүсч байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст барилга дээр засвар хийж байсан хүн уналаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад  51 настай иргэн Б нь барилгын ажил хийх явцдаа 16 давхраас 13 давхарлуу унаж зүүн далны доод хэсгийг хугалж гэмтээжээ.
Иймээс иргэд та бүхэн барилга байшингийн засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, дүрэм журмын дагуу ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан