Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
УИХ: Хэвлэл мэдээллийн чиглэлээр хийсэн судалгааны тайланг сонслоо

Улсын Их Хурлын даргын 91 дүгээр захирамжаар байгуулагдсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хурал 2025 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр боллоо.

Тус хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу даргалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, С.Лүндэг, Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Б.Батбаатар нар оролцлоо.

Хурлын эхэнд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс гаргасан хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, эрх зүйн орчинтой холбоотой судалгааг хуульч, зөвлөх П.Эрхэмбаяр танилцуулав. Энэ талаар гишүүд санал солилцож, асуудлын хүрээнд харилцан зөвлөлдлөө.

Ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага бий гэдгийг тодотгов. Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа ардчиллыг бэхжүүлэх суурь асуудалд илүү анхаарч, эрсэдлийг тооцоолох нь чухал гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа хэвлэл мэдээллийн салбар өөрийн гэсэн зохицуулалт байхгүй. Нөхцөл байдлаас шалтгаалаад үүнийг төр хийж байгаа талаарх асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан мэдээлэл авах үйл ажиллагааг илүү нээлттэй болгох нь зүйтэй гэлээ. Түүнчлэн тус ажлын хэсгээс хуулийн үзэл баримтлал дээр илүү төвлөрөн асуудлыг тал талаас нь шинжлэн судалж, дахин хэлэлцэх нь зүйтэй гэж тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан