Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГЕОЛОГИЧИД “ШИЛДЭГ ХАЙГУУЛЫН БАГ”-ААР ШАЛГАРЛАА

Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, ашигт малтмалын орд газрын эрэл, хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэж, ордын нөөц баялгийг шинэчлэн тогтоосон, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн зэрэг шалгуур үзүүлэлтээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн геологийн багийг “Хайгуулын шилдэг баг”-аар шалгарууллаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар, “Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран "Монголын Геологи, Хайгуул - 2025" чуулга уулзалтыг 2025 оны 03 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус арга хэмжээ нь салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи, судалгааны дэвшлийг танилцуулах, эрдэс баялгийн хайгуулын салбарт ил тод байдлыг хангахын зэрэгцээ, шилдэг хамт олон, хайгуулын багийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдэг хайгуулын багаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Геологийн баг хамт олон шалгарсан юм.“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж 8.1 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоож, Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан юм. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан