Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Х.Нямбаатар: “Наран трэйд”-ийн захирлыг би олон удаа урьсан ч ирсэнгүй. Тэр хүн томорч чадаж байгаа бол би ч чадна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус ААН-тэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно гэдгийг хэллээ.

Тэрбээр “Хотын хэмжээнд хүн амын нягтшил ихтэй ч сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруухан байршил хэд хэд бий. Үүний нэг нь БЗД-ийн 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн асуудал.

Тус хороо ганцхан сургуультай, сурагчид сургуульдаа багтахаа байсан. Хорооны оршин суугчид, эцэг, эхчүүд өөрсдөө шийдэл хайж, “Наран трейд”-ийн эзэмшлийн цэцэрлэгийн зориулалттай хуучны байрыг бага сургуулийн зориулалтаар ашиглах талаар хүсэлт гаргасан байдаг.

Бид өнгөрсөн жил аж ахуйн нэгжтэй зөвшилцье, барилгыг нь худалдаж авъя гэдэг хүсэлтээ тавьсан. Гэтэл тус аж ахуйн нэгжийн удирдлагууд 30 жил ашиглаагүй барилгаа заал болгоно хэмээн “хав дарчхаад” таг чиг сууж байна.

Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус аж ахуйн нэгжтэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно. Би тэр компанийн захирлыг олон удаа урьсан ч ирсэнгүй. Би уг нь их энгийн л зүйл ярьсан. Тэр хүн томорч чадаж байгаа бол би ч чадна. С.Болдхэт захирлын компанийн газрын болон бусад зөвшөөрлийг цуцлах мэдэгдэл хүргүүл, Баярсайхан ойлгов уу?” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан