Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Нийслэлийн 90 байршилд гадны франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто зогсоолын нэгдсэн бодлогын талаар хэлэлцлээ.

Авто зогсоолын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр мэдээлэл өгөв.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1801 байршилд 113.356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байдаг бөгөөд нэг жолооч зогсоол хайхдаа 26 минутыг зарцуулдаг байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцанд амьдарч буй айл өрхүүд нийт 199.676 тээврийн хэрэгсэлтэй. Харин орон сууцны хорооллууд нь нийт 80.000 зогсоолтой бөгөөд хүртээмж 40.1 хувьтай байна. Хүртээмжийг нэмэгдүүлэхэд 119.676 зогсоол шаардлагатай.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “06:00–20:00 цагийн хооронд зогсоолын ашиглалтын түвшин, зогсоолоор үйлчлүүлэх хэв шинжийг ялган судалсан бөгөөд эрэлт зогсоолоор үйлчлүүлэх зорилгоос хамааран харилцан адилгүй байна. Өдрийн цагаар оффис орчимд, шөнийн цагаар оршин суугч ихтэй орон сууцны бүсэд, холимог зориулалттай бүсүүдэд бүх цагуудад зогсоолын эрэлт өндөр байна” гэлээ.

Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр зогсоолын тоо 68.908-аар нэмэгдэх юм. Ингэснээр одоо байгаа зогсоолын хүртээмж 75 хувьд хүрнэ. Мөн 120 мянгат орчимд далд зогсоол барих бөгөөд нийт 7000 орчим зогсоолтой байхаар төлөвлөөд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан